Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Манай улс олон улсын эх баригчдын өдрийг 2007 оноос хойш жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг баярлах биш, өөрсдийн мэдлэг, уг чадвараа дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах зэргээр үр бүтээлтэй ажлуудыг зохион байгуулдаг.
Энэ жил уг өдөрт зориулан Монгол-Японы хамтарсан “Улаанбаатар-Мед” эмнэлэг нь энэ сарын 9-ны өдрөөс эхлэн 21-ныг дуустал бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийхээр болжээ. Энэ өдрүүдэд бөөрний мэргэжлийн эмч нар ажиллах юм байна.