Манай улсын иргэн Г.Зулцэцэг Америкийн Чикаго хотод сураггүй алга болоод сар гаруй хугацаа өнгөрчээ.
Тодруулбал тэрээр 2015 оны арваннэгдүгээр сард “Сувилагчийн бага хурал”-д суухаар виз гаргуулан Америк явсан бөгөөд тэндээ үлдэн Солонгос хоолны газар тогоочоор ажиллаж байжээ. Хамгийн сүүлд түүнийг өрөөний найз нь дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Оак гудамжинд байрлах орон сууцандаа харсан бөгөөд Зулцэцэг “Ажилдаа явлаа” хэмээн гарсан аж. Түүнийг ажилдаа ирэхгүй хоёр хоносны дараа найз нь алга болсон хэмээн цагдаад мэдэгджээ.
Одоогоор Чикаго хотод эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Энэ тухай ГХЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад "Манай ЭСЯ тухайн орны цагдаагийн байгууллагатай байнга холбоотой ажиллаж байгаа. Эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа" гэв.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (5)