Улсын филармоний хамт олноос хүүхэд багачуудад зориулан "Хүүхдийн ертөнц" танин мэдэхүйн зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа. Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилготой төслийн хүрээнд гурван тоглолт зохион байгуулна. Эхнийх нь “Баянмонгол” жааз найрал хөгжмийн тоглолт юм. Тодруулбал, дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмөөс толилуулах "Танил ертөнц” тоглолт энэ ням гарагт буюу маргааш 15.00 цагт улсын Филармонийн концертын танхимд болно. “Танил Ертөнц” тоглолтод "Trozen’’, "Тош and Jerry”,"The Lion king”, “Маша и Медведь",,"Hy Погоди’’,"Улыбка" зэрэг шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмүүд багтсан байна. Хүүхдийн тань хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах энэ тоглолтыг гэр бүлээрээ үзэж сонирхоорой.