Тэнэмэл иргэн төмөр хулгайлсныхаа төлөө амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Энхжин төвийн баруун талд байрлах Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд энэ сарын 4-ны өдөр 13:10 цагийн үед тэнэмэл иргэн нэвтэрч төмөр хулгайлахыг завджээ.
Үүнийг харсан үйлдвэрийн хамгаалагч залуу 26 настай Н тэнэмэл иргэний хоолойг нь боож аминд нь хүрсэн байна. Хохирогч 64 настай Л гэх тодорхой хаяггүй нэгэн байжээ. Хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (7)