Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Цогцэцэг: Харшлын өвчин халдварладаггүй ч удамшдаг хорон уршигтай

2016-5-08
0
ЖИРГЭХ

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгтэй ярилцлаа.

 

-Сүүлийн үед харшилгүй хүн гэж бараг үгүй болжээ. Харшилтай байгаа нь юунаас болоод байна вэ?

 

-Харшил ерөнхийдөө эрхтэн тог толцооны өвчин юм. Энэ нь ямар нэгэн эрхтэн системийг хамарч, өвчлүүлдэг. Жишээлбэл, арьс, хамар, нүд, үе мөчний зэрэг олон төрлийн харшил бий. Харшил нь энэ зууны гол өвчин болоод байна. Хүний бие организмын дасан зохицох процесс нь онцлогтой байдаг. Сүүлийн үед хүмүүс ургамлын тоосонд харшлах нь ихэслээ. Ургамлын тоосны харшил гэдэг нь тоосыг бие организм хүлээж аваад үзүүлж буй хариу урвал юм. Амьсгалын замаар хүлээж авбал салстууд хөөх, хавагнах, нус нулимс гоожих, найтаах,хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Улаанбаатар хотод хүн ам хамгийн их төвлөрч нягтаршсан учраас өвчлөл ихэсч байна. Ургамлын тоосны харшилтай иргэдийн 70 гаруй хувь нь шарилжных байдаг. Шарилж нь хогийн ургамал учраас талхлагдсан буюу эвдэрсэн газар хамгийн ихээр ургадаг. Иймд нийслэлд эвдэрч, талхлагдсан газар ихээхэн байна гэсэн үг.

 

-Ургамлын тоосны харшил яг хэдийд дэгддэг вэ. Үүнийг тодруулна уу?

 

-Салхиар тоосоо хүртээдэг ургамлыг гурав ангилдаг. Нэгдүгээрт, бургас, улиас, хар мод, хус зэрэг модлог ургамлын үе. Энэ ургамлууд дөрөвдүгээр сарын сүүлчээс зургадугаар сарын эхэн хүртэл тоосоо хаядаг. Хоёрдугаарт, үет ургамлын үе буюу зүлэг, ерхөг, согоовор зэрэг өвс зургадугаар сарын дундаас долдугаар сарын эхний үед тоосоо хаядаг. Гуравдугаарт, хөл газрын ургамал буюу хогийн ургамал. Хөл газрын ургамал тоосонцроо наадмын дараачаас эхлээд есдүгээр сарын эх хүртэл агаарт салхиар дамжуулан хаяж амьсгалын замаар хүнд харшил үүсгэдэг. Ургамлын тоосны харшлын сэдээлт агаарт тархсан тоосны бүлгийн хэмжээнээс хамаардаг. Нэг см куб-д 25 ширхгээс дээш, нэг кв см-т 50-аас дээш ширхэг тоос байгаа тохиолдолд хүний бие организмд өвчин үүсгэх чадвартай. Амьсгалын замын үрэвсэл үүсэхэд тоосны тооны хэмжээнээс их шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, тоос, шороо ихтэй газарт байх нь тухайн хүний дархлааны механизмаас хамаарч өвчин үүсэх эрсдэл бий болж байна гэсэн үг юм.

 

-Ургамлын тоосонцроос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Урьдчилан сэргийлэх эмчил-гээнд хэчнээн эрт орно төдий чинээ үр дүнд хүрч, дараагийн гарах эрсдэл бага байдаг. Тухайлбал, эмчилгээ хийлгээгүйгээс хамрын салст нь хөөгөөд самалдгаа гэмтээчихсэн, улмаар жилийн дөрвөн улиралд хамар нь тагларч бөглөрдөг хүмүүс манайд олон ирдэг. Ийм хүнд байдалд орохгүйн тулд урьдчилаад 1.5-2 сарын өмнө эмчилгээ хийлгэх ёстой. Эмчилгээг тухайн харшил өгөөд буй тоосонцорт тохируулж үйлдвэрийн аргаар бэлтгэсэн таблетик тариа, шүршлэг хэлбэрийн вакциныг бид хэрэглэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 5-ны хооронд вакцинжуулалт хийдэг. Одоо манайд хийгээд эхэлсэн. Бага тунгаас их рүү гэх зарчмаар 54-60 хоногийн эмчилгээг хийснээр өвөрмөц дархлаа үүсгэж, тухайн ургамалтай нь дасал, танил болгодог.

 

-Тэгэхээр харшлын эмчилгээг тавдугаар сарын 5-наас хойш хийлгэх боломжгүй гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Тавдугаар сарын дунд үеэс ургамлууд тоосоо хаяад эхэлчихсэн байдаг учраас тухайн хүн эмчилгээ хийлгэсэн ч дархлаа үүсч амждаггүй. Тиймээс манай төвд энэ сарын 5-наас хойш вакциныг хийхгүй.

 

-Дархлаа тогтоох эмчилгээ хэр хугацааны дараа үр дүнгээ өгдөг вэ?

 

-Хоёр гурван жил цаашлаад таван жил тасралтгүй эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй болдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Харшлын эмчилгээ буюу вакциныг их журамтай хийдэг. Хүн бүр дур мэдэн хийлгэвэл үр дүн өгөхгүй. Олон жилийн судалгаанаас үзэхэд харшлын эсрэг вакцины үр дүн 70, сүүлийн үед хэлэн доороо тавьж уусгаж уудаг эмийн үр дүн нь 80 хувьтай байгаа юм. Энэ нь эмчилгээний өндөр өгөөж. Үүний цаана 20-30 хувь нь үр дүнгүй байна. Яагаад гэхээр тухайн хүн маш олон зүйлд харшилтай, эмчилгээ хийлгэж байхдаа дэглэм сахихгүй, архи, дарс, халуун ногоо хэрэглэх эсвэл эм, тариагаа тасалдуулах зэргээс эмчилгээ үр дүнгүй болдог.

 

-Эмчилгээг хийлгэхийн өмнө заавал сорил тавиулах шаардлагатай юу?

 

-Заавал тавиулах шаардлагатай. Манай төвд Харшил суд лалын лаборатори бий. Тэнд уусмалыг цацлага болон тарилгаар хийж байна. Сүүлд ОХУ-аас бид антиполин гэж вакцин оруулж ирсэн. Үүнийг хэлэн доороо уусгаж, 54 хоногийн турш хэрэглэдэг. Эдгээр эмчилгээг хийлгэхийн тулд оношоо зөв тогтоолгох хэрэгтэй. Ургамлын тоосны харшлаас болсон эсэхийг сорил тавиулж байж мэднэ. Мөн ерөнхий дархлааны механизмууд ямар хэлбэрээр явж байна вэ гэдгийг үзүүлээд эмчийн хяналтад орох хэрэгтэй. Манайхан эхний хэдэн хоног эмчлүүлээд гайгүй болонгуут тэр чигээр нь эмчилгээгээ хаячихдаг. Ноднин эмчилгээ хийлгэсэн бол энэ жил үргэлжлүүлэх ёстой. Өвөрмөц дархлаа үүсгэнэ гэдэг 3-5 жилийн эмчилгээний үр дүн юм.

 

-Иргэд харшлын шинж тэмдэг илэрдэг үе болох зургаагаас есдүгээр сард эм ууж, харшлын эсрэг дусал хийлгэдэг. Энэ нь зөв үү?

 

-Хүмүүс харшилтай гээд шууд өндөр тунгаар гармоны тариаг эмчийн хяналтгүй хийлгэчихдэг. Үүний уршиг их хортой. Залуучуудыг үргүй болгохоос гадна бөөрний дээд булчирхай, бусад дааврыг дарангуйлж дархлааны өөрчлөлтөд оруулдаг. Ингээд аутоиммуны буюу системийн өвчинтэй болдог. Аутоиммуны өвчлөл нь өөрийн дархлааны хомсдолыг бий болгодог маш хүнд өвчин юм. Үүнийг мэдэхгүйгээр өнөөдөр л гайгүй болж байвал маргааш хамаагүй гэсэн бодлоор дур мэдэн тариа хийлгэж болохгүй. Мөн хэн нэгний бизнесийн үйл ажиллагаанд хууртагдаж янз бүрийн эм, бэлдмэл уух нь ихэсчээ. Тиймээс иргэд эрүүл мэндээ бодож байвал тухайн үзүүлэх гэж буй эмнэлэг, эмч, хэрэглэх эм, тариагаа сайтар судлах хэрэгтэй.

 

-Урин дулаан цагт ургамлын харшлаас гадна нарны харшилтай хүн цөөнгүй байдаг. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Нарны идэвхжил эхлэхээс өмнө гуравдугаар сард эмчилгээг хийдэг. Нарны туяа А, В, С гэсэн гурван ангилалтай. Нарнаас хамгаалах тос хэрэглэх, нэгэнт харшилсан бол угтуулах эмчилгээг сайтар хийлгэх, хамгийн их идэвхжилтэй үе болох үд дундын наранд гадагш гарахгүй байх хэрэгтэй. Нарны харшилтай хүн бүхий л халуун зүйлд харшилдаг. Саунд орж, ил галд ойр байж болохгүй.

 

-Харшлын эмчилгээг хийлгэхэд хэчнээн төгрөгийн эм, тариаг хэрэглэдэг вэ. Зарим хүн мөнгөгүйн улмаас эмчилгээгээ тасалдуулж, эмчлүүлж чаддаггүй байх?

 

-Ерөнхийдөө манай хүн амын худалдан авах чадвар тийм ч муу биш байгаа юм. Гагцхүү эрүүл мэнддээ анхаарал тавих болохоороо “гараа татчихдаг”. Өөрийн хөө эрүүл мэндийг үнэгүй дүүлчихсэн. Улс орон нь хүний хээ эрүүл мэндийг үнэгүй болгочихсон. Энэ гаж тогтолцоо өдийг болтол хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаанаас салахгүй байна уу даа гэж боддог. Антиполин гэж эмийг албан ёсны гэрээ байгуулаад 185 мянгаар оруулж ирсэн. 54 өдөр хэрэглэнэ гэхээр нэг хоногт 3300 төгрөг ногдож байгаа юм. Гэтэл ОХУ-д 300, АНУ-д 1000 ам.доллар, Европын холбооны улсад 1500 еврогоор хийдэг.

 

-Эмчилгээ хийлгэж байх явцад сөрөг нөлөө үзүүлэх үү. Эмчилгээнд насны ангилал гэж бий юү?

 

-Яг хөдөлмөрийн буюу 16-36 насныхан харшлын өвчинтэй болж байна. Сүүлийн үед хүүхдүүд их өвдөж, 2-3 насныхан ургамлын тоосны харшилтай болсон байна. Тэгэхээр агаарын бохирдол өндөр, бие организмын дасан зохицох чадвар муу, хэтэрхий вакум орчинд амьдарч байгаагийн илрэл энэ юм болов уу. Гаж нөлөө эм, вакцин алинд ч байдаг. Тухайн хүний бие организмын хүлээж авах чадвартай шууд холбоотой. Нэг пинециллинийг хуваагаад хоёр хүнд тарихад нэг нь харшлаад нөгөө нь зүв зүгээр байх жишээтэй.

 

-Харшлын эсрэг эм уух, вакцин хийлгэх гэхээсээ илүү уламжлалт аргаар эмчлэх нь хэр үр дүнтэй вэ. Зарим хүн голио идвэл сайн гэж ярьдаг шүү дээ?

 

-Үр дүнтэй байх магадлалтай. Голио нь ургамлаар хооллодог. Голдуу шарилж, лууль, зүлэг иддэг. Гэдсийг нь задлаад үзэхээр ногоон өнгөтэй ургамал байдаг. Түүнийг шингэрүүлээд, үйлдвэрийн аргаар боловсруулж хандлаад харшилтай хүнд өгөөд байгаа шүү дээ.

 

-Шарилжны харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

 

-Иргэд хашааныхаа шарилжийг зулгаахдаа маск хэрэглэж, тар-муураар хадах хэрэгтэй. Үүүрээр 04.00-08.00, орой 20.00-23.00 цагийн хооронд шарилж тоосоо гөвдөг. Энэ үед цонхоо онгойлгож болохгүй, болж өгвөл гадагшаа гарсны хэрэггүй. Бороо их орсон, хэт их халсан үед ургамал тоосоо гөвдөг. Үүнийг бодолцож үзээд ажил, амьдралаа зохицуулах хэрэгтэй. Мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авах ёстой. Харшил үүсгэгч юу байна түүнээс хол байх шаардлагатай. Харшлын гаралтай өвчний нэг онцлог нь эмчилгээнээс үл хамааран харшил төрүүлэгч сэдээгч хүчин зүйл нөлөөлж, дахиж байдаг. Үүнийг хүмүүс ойлгохдоо эдгэрдэггүй өвчин гээд байдаг. Харшил төрүүлэгчээс ангид байх боломжгүй зүйл гэж байна. Жишээлбэл, ургамлын тоосны харшил маш төвөгтэй болоод байгаа юм.

 

-Харшлын өвчин ихэссэн учраас танай эмнэлгийн ачаалал мөн тэр хэмжээгээр нэмэгдсэн байх?

 

-Манай байгууллага 1990 оны үеийн нөөц бололцоогоороо өдийг хүртэл явж байна. Манай бүтэц үйл ажиллагааны стандартыг 96 эмчтэй байхаар баталсан. Гэтэл гол цэг дээр ажиллаж буй 36 эмч байна. Нэг эмч өдөрт 50-60 хүн үздэг. 2000 оны эхэн үед амбулаторид ганцхан кабинет ажиллаж байсан. Одоо 11 кабинеттай болсон ч ачааллаа дийлэхгүй байна. Хүн амын нягтаршил болон өвчлөл ихэссэнтэй холбоотой байх. Харшлын гаралтай бүлэг өвчнүүд бий. Тэр нь эрхтэн болгон дээр илэрдэг. Арьсны хувьд 28 төрлийн өвчин байдаг. Харшлын өвчин нь халдварлахгүй, харин удамшдаг. Аав, ээж хоёрын хэн нэг нь харшлын өвчтэй бол хүүхэд нь харшилтай байх магадлал 70 хувь. Харшил нь хүндэрвэл бусад эрхтэндээ нөлөөлж тархдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ харшлаа удамшуулахгүйн тулд цаг алдалгүй эмчлүүлэх нь юу юунаас чухал.

 

Ц.Заяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.55.182.146)
    Арьсны төв арьсны эмгэгүүдээ эмчилж чадахгүй байж харшил руу зүтгээд яахнав дээ. арьсны харшлаа л эмчилж байвал барав.
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    13 цаг 32 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    13 цаг 34 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    13 цаг 34 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    14 цаг 16 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    14 цаг 56 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    15 цаг 9 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    15 цаг 20 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    16 цаг 3 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    17 цаг 8 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    17 цаг 44 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    17 цаг 50 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    17 цаг 57 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    18 цаг 17 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    18 цаг 42 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    19 цаг 12 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    19 цаг 18 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    20 цаг 12 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    20 цаг 30 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    20 цаг 35 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    20 цаг 46 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК