Оросын холбооны улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жил Ялалтын баярын 71 жилийн ой тохиож байна.
Тvvхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар урьд өмнөхөөс илvvтэй сvр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Дэлхийн II дайн дууссан түүхт ялалтын баярт зориулж манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Мөн энэ өдрийн 19.00 цагт ЦДБЭЧ-ын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийг тоглолтыг Улаанбаатар паласт толилуулах юм байна.
Сэтгэгдэл (3)