Нийт 948.3 сая төгрөгийн өртөгтэй улаанбурхан өвчний эсрэг вакцин өнгөрсөн долоо хоногт ирсэн билээ. Тэгвэл тус вакцинжуулалтыг пүрэв гаригаас үнэ төлбөргүй хийж эхлэх юм байна. Тухайн вакциныг 650 мянган хүнд хийх хэмжээтэй аж.
Улаанбурханы халдварт өвчиний дийлэнх нь оюутнууд байгаа тул Засгийн газраас хөрөнгө гаргаж, 18-30 насныхныг вакцинд хамруулахаар болжээ.
Вакцинжуулалтад хамрагдахын тулд Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын үндэсний төвд, хөдөө орон нутаг аймгуудын Эрүүл мэндийн нэгдэлд сайн дурын дархлаажуулалтын тасагт очиж, тариулах боломжтой юм.