Мишээл экспо төвийн “Мишээл барилгын Их дэлгүүр”-т туршилтаар ажиллаж буй “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 2 дахь салбарыг энэ сарын 11-нд албан ёсоор нээнэ.
Тус төв нь 1336 м2 талбайтай, Үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Мөн барилгын барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Нэгдсэн төвийн байрлаж буй “Мишээл Барилгын Их дэлгүүр” нь дэлхийн шилдэг болон дунд түвшиний брэндийн барилгын материалын албан ёсны дистербьютер, диллер, үндэсний топ үйлдвэрлэгч, үйл ажиллагаа явуулахаас гадна Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн төв бирж ажиллах юм. Энэ нь тус төвийг барилгын салбарын бүх төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд эерэгээр нөлөөлнө хэмээн Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа аж.