Өнгөрсөн оны ноосны урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.
Тодруулбал Монгол Улсын их хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байгаа аж.
Энэ удаа 21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшуулал хүртэх юм байна. Харин өмнөх жилүүдэд буюу 2011-2014 онуудад үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан, давхардсан тоогоор 330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгож байжээ.
24tsag.mn