Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгдэх болжээ. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн 51 суманд хачигт халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Мөн нийслэлийн 8 дүүргээс хачигт халдварын эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгджээ. Харин улсын хэмжээнд нийт 178 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.