Өчигдрөөс эхлэн нийслэл болон төвийн бүсийн зарим нутгаар бороо, цас орж зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхааруулж байсан. Харин орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, замын хөдөлгөөн хэвийн саадгүй үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин одоогийн байдлаар нийслэлд цас борооны улмаас их хэмжээний ус урсаж шалбааг ихтэй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.
Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэсантын замд цасаар шуурч, үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдмал байдалтай байгаа ажээ. Тиймээс цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.