Улсын нэгдсэн төсвийн энэ оны IV сарын гүйцэтгэлийн мэдээ гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 89.1 хувийн, нийт зарлага 75.1 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсөв 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Харин улсын төсөвт энэ хугацаанд 1.656.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.
Ингэснээр орлогын төлөвлөгөө 10.9 хувиар буюу 202.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар буюу 20.7 тэрбум төгрөгөөр бага байна. Төсвийн орлогын 88.5 хувийг татвар, 11.5 хувийг татварын бус орлого бүрдүүлжээ.