Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 405 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Хүүхэд зам тээврийн осолд өртсөн нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Тухайлбал, БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Хараа дэлгүүрийн баруун замд, “H.Accent” маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 44 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. Мөн түүнчлэн БЗД-ийн нутаг Нарны зам, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун замд “T.Prius” маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн хэргийг замын цагдаагийн газраас шалгаж байна.