Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: “Сайн хашаа” хөтөлбөр инженерийн шугам сүлжээг гэр хороололд хүргэнэ

2016-5-12
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ.


- Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ нь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санаачлага, шийдвэр байлаа. Улаанбаатар хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар авахаар Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Сайн хашаа гэхээр иргэд шүүмжилж, яг сайн мэдээлэл аваагүй байгаа тул юун хашаанд ингэж их мөнгө зарцуулах нь вэ гэж шүүмжилж байх шиг байна. Тиймээс та энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулна уу?


- Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Сангийн яамны холбогдох хүмүүс болон намайг байлцуулан “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж байгаагаа хэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр эхний ээлжинд  200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 200 айл өрх буюу иргэдийг хамруулъя гэдгээ танилцуулсан. Энэ үнэхээр таны хэлдгээр онцгой шийдвэр. Засгийн газраас ийм шйидвэр гаргаж байгаагаа хэлэхэд би үнэхээр их баярлаж байснаа шууд хэлмээр байна.  Яагаад онцгой, чухал шийдвэр гэхээр дахин төлөвлөлтийн гол зорилго нь агаар, хөрсний бохирдлоос л салгах шүү дээ. Ингэхийн тулд гэр хорооллыг тохилог орон сууц болгохоос өөр сонголт бидэнд байхгүй. Тэнгэр дээр нар байна гэдэг шиг. Энэ асуудал ийм л энгийн үнэн байна. Манай иргэд даарахгүйн тулд гал түлж байна. Инженерийн үйлчилгээ байхгүй учраас л тэд ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5  сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм.  Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл.  Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье.


- Инженерийн дэд бүтцийг тус бүрт нь задалж ярья. Нэгдүгээрт цэвэр усны шугам оруулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Айл бүрийн хашаанд худаг ухна гэж  байхгүй байх?


- Энэ зээлийг яагаад нэг өрхөд бодож өгөх вэ гэдэг нь ийм учиртай. Жишээ нь хоттойгоо хамтраад төв магистралаа хотоороо татуулаад өөрийн хашааруу орох шугамаа зээлээр авсан хөрөнгөөр хийж болно. Үүнийг янз бүрээр шийдэж болно. Иргэн би 20 айлтай нийлэхгүй хувийн  инженерийн үйлчилгээ авна гэвэл бас болно. Орлого сайтай айл бол болно шүү дээ. Тэр нь бидний тооцооллоор 10 сая төгрөг болж байгаа юм. Гэр хороолол гэхээр бүх айл орлого багатай гэсэн үг биш шүү дээ. Олон сайхан амины орон сууц барьчихсан өрх бий. Тэд бол өөр сонголт хийж болно. Шийдлээ өөрсдөө тохир гээд байгаа юм. Олон айл нийлж хийвэл өртөг бага, хувийн сонголт хийвэл  өртөг арай илүү байна л гэсэн үг. Жишээ нь, Нарлаг буянт ухаа гээд 300- гаад айл газраа нийлүүлээд хотхоныхоо зураг төслийг гаргаад бэлэн болгочихсон, газар дээрээ 1700 гаруй айлын орон сууц барих гэж байна. Тэр 300 айл нийлэхэд л 3 тэрбум төгрөг болох нь. Тэгэхээр айл бүрт өрхөөр нь тооцож шийдэж байган. Би бол айлуудыг нийлээд хийгээрэй л гэж уриална. Тэр шийдэл нь илүү өртөг багатай, үр ашигтай.


- 50 айл нийлээд 10, 10 сая төгрөгөө аваад тухайн хэсэгтээ гэр хорооллын дахин төлөвлөлт явуулаад барилгажуулж болох нь ээ?


- Яг тийм. Энэ бол үндсэндээ хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулж байгаа юм. Дэд бүтцээ татаад хотын төвийн газар шиг үнэ цэнэтэй болгочихно. Ерөнхий сайд намайг шүүмжилж магадгүй. Гэхдээ би газар бол бизнес гэж хэлмээр байгаа юм. Энэ бол иргэдэд олгож байгаа маш том боломж гэж харж байна.


- Би таны бизнес гэдэгтэй санал нэг байна. Өмнөх хөтөлбөрүүд яагаад амжилттай болохгүй байсан вэ гэхээр иргэдэд энэ боломжийг өгөхгүй, санхүүгийн механизмыг шийдэхгүй байсантай л холбоотой. Нэг үгээр төр бүх ажилд нь оролцож байсан. Харин энэ удаад иргэд өөрсдөө оролцоод, шийдээд явах юм байна гэж олйгох нь зөв үү?


- Тэгэлгүй яахав. 10 айл нийлээд тухайн газартаа сайхан дэд бүтэц хийгээд 60 айлын таун хаус барьчихна. Ингээд 10-т нь өөрсдөө ороод 50 айлаа зарж болно. Газар дээрээ юу ч хийж болно. Эсвэл энэ дэд бүтцийг аваад сүүний чиглэлийн, махны чиглэлийн үйлдвэр барьж болно. Нэг ёсондоо зүгээр нэг орон сууц барих биш газар дээрээ бизнес хийх боломж олгож байна.


- Бизнесээс гадна бас нэг зүйл байна. Бид суурин иргэншлийн иргэд юм бол тус тусаа амиа бодоод галаа түлээд амьдрах биш, бид эвлэх ёстой юм байна?


- Хоршоол, нөхөрлөл бол. Тэгээд хотхон барь. Бизнес хийгээчээ л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрх бүр бизнес хий л гэж санал болгож байгаа юм. Ер нь гэр хорооллын асуудал гэдэг нь дэд бүтцийн л хангамжийг шийдэх асуудал байгаа юм. Харин энэ удаад ажил явуулах кноп дарагдчихлаа. Би иргэдээ аль болох нийлж, нэгдээд энэ ажилд оролцоосой л гэж бодож байна. Инженерийн дэд бүтцээ татаад орон сууц барь. Өөрсдөө ороод үлдсэн орон сууцаа худалдаж авахад Засгийн газраас 5 хувийн зээлээр авах боломж олгочихлоо. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөөс нийслэлийн албан хаагчид орон сууц авах бол урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хот гарганаа гээд бас боломж гаргачихсан байгаа. Гэр хорооллынхонд бол түүхэнд байгаагүй бизнесийн багц ирж байна.


- Тэгэхээр “Сайн хашаа” хөтөлбөр нь хашаа будах, хаалга үүдэнд хээ тавих гэж байгаа тухай ойлголт биш. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлголоо?


- Би нэг зүйлийг хэлмээр байна. Харамсалтай нь сонгууль дөхөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн улстөржүүлж байна. Би өмнө нь ч хэлж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг битгий улс төржүүлээрэй. Энэ “Сайн хашаа” хөтөлбөр аль нэг намаар ялгахгүй. Харьяалал харгалзахгүй. Газартай л бол хамрагдана. Саяхан Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн ажлыг болилуулна, буруу гэж бодож байна гээд ярилцлага өгч байхыг харлаа. Юу гэсэн үг вэ. өөрөөр яаж утаагүй болох юм бэ, өөр яаж гэр хорололгүй болох юм бэ?.  Ингэж л улстөржүүлмээргүй байна. Ерөнхий сайд сая нэг зүйлийг маш чухалчилж хэлсэн. Малчдад малыг өгсөн малаа хариулаад сайхан амьдарч байна. Орон сууцтай иргэдэд орон сууцыг өгсөн үүнийгээ ашиглаад амьдарч байна. Харин гэр хорооллын иргэдийг орхигдуулсан гэсэн юм. Үүнийг л одоо шийдэж байна. Сонгууль болдгоороо л болно. Харин хүмүүс сайхан амьдармаар байна. Хотоо гоё болгож, эрүүл орчинд амьдармаар байна.Би тэдэнд хэлээд байгаа юм. Дахин төлөвлөлтийн ажлыг улстөржүүллээ гээд намайг хорлож байгаа юм биш. Манай иргэдийг, хотыг хорлож байна л гэсэн үг.

 

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
ӨНӨӨДӨР: Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг болно
Улаанбаатарт 9 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • иргэн (203.91.112.186)
    энэ новшийг яаж хуцахыг болиулах вэ?
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.185)
    bitgii olon yum yari. nuguu ger horoollig dahin tuluvlult chin ain hashaa hutulvur bolson yum bishu
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.203)
    Za odoo tegeed zogsoo tsagaan malgatai hugshin mini ard tvmen hoshgorohgvi ee
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • shaa pizdaa mine (202.70.46.214)
    2050 ond olimp bolno uur yu yu ch bilee odo dahij sanal hamah ged bas neg arga oltson shaana biz
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    12 Онд тэгж ыриад байсан уб ын гэр хороолол бүгд халаалт ООтой цэвэр бохир устай болсон шүү дээ
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.164)
    Azi evropiin chuulga uulzaltiin uyeer bat uul ta hol baigaarai salga ovchtei humuus mongoliig uditddag yum baina gej shoolno shuu
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.126.91.101)
    Өмнөх алдаагаа хүлээн зөвшөөрөөд, засах аргаа хэлчихээд дараагийнхаа саналыг тавьсан бол арай үнэмшилтэй байх байлаа даа
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.76)
    бас дахин худлаа арзайж байгаад хошгируулна гэж бодож байгаа болорлтой энэ лалар
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    hudalchaa ard tvmnii mugoor toglogch lalar minee zailaa
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.94.77)
    ЛАЛАР МИНЬ УСТАЙ,ТОГТОЙ,ЖОРЛОНТОЙ БОЛЧИХООД ТОМ ТОМ ЮМ ЯРЬ.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.214)
    энэ улаанбаатар хотод чинь явган хүн хүүхэд явах газар даан ч алга
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • lalar bat-uuld (202.9.42.3)
    Pizdaa 2012 ony songuuliar yarij baisan,2016 ahial yarij baina.SB duurgiin 12-r horoo zasgiin gazryn ordnoos 2.5 km zaitai hotyn tuvd shahuu gazar odoo boltol ded butets baihgui,10sayar hashaandaa ded butsgiig ni tatna gevel haanaas tatah ve lalraa yadaj chi offshordoh munguu ugvul tatah bolomj garch magadgui
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • lalar bat-uuld (202.9.42.3)
    Pizdaa 2012 ony songuuliar yarij baisan,2016 ahial yarij baina.SB duurgiin 12-r horoo zasgiin gazryn ordnoos 2.5 km zaitai hotyn tuvd shahuu gazar odoo boltol ded butets baihgui,10sayar hashaandaa ded butsgiig ni tatna gevel haanaas tatah ve lalraa yadaj chi offshordoh munguu ugvul tatah bolomj garch magadgui
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    ENE BUURAL NOXOR JIL BOLGON SHINE YUM SEDEED, SHONO ZUUDELSEN ZYYDEE UGLUU BODLOG YUM SHIG, TORIIN AJIL MET YARIXAA XEZEE BOLIX YUM BE ??? NIISLELIIN GER XOROOLOLYN ARD IRGEDIIG BUTEN 4 JIL ORON SUUCAND ORRULNA GESEN, ODOO AMLALTAA BIELYYLJ CHADAXAA BAIXAAR SAIN XASHAA GENE YY ?? ODOO BOLIOSOI, MORIIN XUTULBURUU XYYTEIGEE NIILEED CH BIELYYLJ CHADAAGYI BOL OGCROX XEREGTEI !!!
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    53 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    1 цаг 16 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    1 цаг 26 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    1 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 36 мин
  • Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
    2 цаг 2 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    2 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг болно
    2 цаг 9 мин
  • Улаанбаатарт 9 градус дулаан байна
    2 цаг 14 мин
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    17 цаг 55 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    17 цаг 57 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    17 цаг 57 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    18 цаг 39 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    19 цаг 20 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    19 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    19 цаг 43 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    20 цаг 26 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    21 цаг 31 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    22 цаг 7 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК