Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгох найман талбайг зарлалаа.
Тодруулбал Дархан-Уул аймгийн Хонгор, Увсын Бөхмөрөн, Дорнодын Халхгол, Баяндун, Хэнтийн Баян-Овоо /Тосон, хуш уул нэртэй талбай/, Төв аймгийн Баян, Баянжаргалан сум дахь талбайг сонгосон байна. Эдгээр талбайн босго үнэ, талбайн код болон бусад мэдээллийг АМГ-ын цахим хуудаснаас авах боломжтой аж. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд саналаа ирэх зургаадугаар сарын 13-нд 17:00 цаг хүртэл Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөх ёстой юм.
Дээрх талбайнуудаас ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм байна.
Сэтгэгдэл (1)