Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 4-р сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
3.5% |
15.2% |
-3.8% |
Өмнөх сартай харьцуулахад |
-1.0% |
-0.9% |
-1.0% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-1.9% |
-3.3% |
-2.4% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-11.2% |
-9.5% |
-13.1% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Сэтгэгдэл (1)