Гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр хэмээн тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстний оршин тогтнох анхдагч нэгж болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ.
Иймээс “Эрүүл зөв Монгол” ТББ-аас гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 15-ны орой Эрх чөлөөний талбайд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут чимээгүй эмнэлэл илэрхийлэх аж.