Улсын тусгай хамгаалалттай газар болох Увс нуурын ай сав газрын усны шувуудын үүрлэлт, үржилт, зан төрх, тоо толгойн судалгааг гаргасан байна.
Тодруулбал, Увс нуурын дархан цаазат газрын Хөндлөн голын адгаас Бага нуур хүртэл ус намхархаг газрын шувуудын судалгаа, хяналт шалтгалтыг хийжээ. Тэгвэл шалгалт судалгааны үеэр нийт 16 цэгт тооллого ажиглалт хийсэн бөгөөд 26 зүйлийн 22 246 тоо толгой шувуу байгааг бүртгэсэн байна.