Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 13 нам, 2 эвслээс нэр дэвшигчид оролцохоор бүртгүүлжээ.
Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос маргааш 11 цагт НЗДТГ-ын А зааланд мэдээлэл хийх юм байна. Мөн Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш 10 цагт Хангарди ордонд эхлэх аж.