БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын хурандаа Б.Баатар захирагчтай батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын RRP, OCHA зэрэг байгууллагатай хамтран “Түргэн хэрэгжих төсөл”-ийн хүрээнд Бентью хотын эмнэлгийн 4 өрөөг засч, шинээр тохижуулсан байна.
Заслын ажлыг 7 хоногийн хугацаанд явуулсан бөгөөд эмнэлгийн зөвлөгөө өгөх өрөө, лабораторийн болон эмч нарын ажлын өрөөнүүдийн хана, тааз, шал, цонхыг засаж будсанаас гадна өрөөнүүдэд хэрэглэгдэх ширээ, сандлуудыг шинээр хийж, хүлээлгэн өгчээ. Тус улсад болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Бентью хотын эмнэлгийн барилга ихээхэн муудаж, өвчтөн хүлээн авч, эмчилгээ явуулахад хүндрэлтэй байсан учраас ийн засварласан байна.