ЕБС-ийн сурагчдын тулгамдсан асуудал нь цаг үргэлж мэргэжил сонголт байдаг. Сонгож буй мэргэжлийнхээ эрэлтийг харж сонгох уу эсвэл өөрийнхөө дур сонирхлоор хүссэн мэргэжлээ эзэмших үү гэсэн төөрөгдөл дунд сурагчид багагүй хугацааг үдэж байна. Сурагчдын мэргэжил сонголтод туслах үүднээс салбар яамнаас “мэргэжлээ хэрхэн зөв сонгох” талаар лекц семинаруудыг ихээхэн явуулдаг.
Тэгвэл албан бус сургалтын төвүүд дундаас анх удаа Цөм сургалт судалгааны төв “Мэргэжлээ сонгоход албан бус боловсролын гүйцэтгэх үүрэг” нэрийн дор ЕБС-ын сурагчид болон эцэг эхчүүдийг хамруулсан лекц тавьж тэдний мэргэжил сонголтод нөлөөлөхүйц үүрэг гүйцэтгэлээ. Ихэнх сургуульд анги дүүргэлт их байдаг учраас багш нар тэр бүр сурагчдад хүрч ажиллах боломж нь хомс байдаг. Тийм ч учраас сурагчид хичээлээс гадуур албан бус сургалтад хамрагдаж өөрсдийнхөө чансааг ахиулж байдаг. Албан бус сургалт нь сургуулиас гадна сурагчдын хоёр дахь анги танхим болж явдаг учраас хүүхдүүдэд энэ талын лекц зохион байгуулж байгаа нь талархууштай хэрэг боллоо.
Мөн энэ өдөр анх удаа албан бус сургалтын ирээдүйн чиг хандлагын талаар мэргэжилтнүүд ам нээж ирээдүйн хөгжлийн талаарх бодлогоо тодорхойлж энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж байхаар гарын үсэг зурлаа. Цөм сургалт судалгааны төв нь энэ үйл ажиллагааг манлайлж зохион байгуулснаараа анхдагч байгууллага болж байна.