2016.5.18, Лхагва гараг / Билгийн тооллын: 12
Зуны эхэн харагчин могой сар
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр
Аргын тооллын: 2016.5.18, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.10-21.28
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдоно. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.