Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарт холбогдох авлигын хэргийг дүүргийн шүүхэд хянан хэлэлцжээ.
Тэднийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан ажил мэргэжлээ ашиг хонжоо олох хэрэгслээ болгож иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шүүсэн байна. Тодруулбал, тэднийг улсын төсвөөс 60 сая төгрөгийг завшсан хэмээн буруутгажээ. Ийнхүү тэдний гэм буруутай эсэхийг анхан шатны шүүх хэлэлцээд хэлтсийн дарга Н.Баярт таван жил нэг сар хорих ял, ахлах мэргэжилтэн Э.Энхтуяад торгох ял оноожээ.