Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сугалаагаар 20 сая төгрөг хожиж Америкт суралцах төлбөрөө олсондоо баяртай байна”

2016-5-20
0
ЖИРГЭХ

НӨАТ-ийн 20 сая төгрөгийн азтан Д.Халиунтай ярилцлаа.

 

-Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе. Үнэхээр магадлал багатай ийм сугалааны эзэн болсон таныг азтай гэхээс өөр үг олдохгүй нь. Өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Маш их баярлалаа. Намайг Дашдоржийн Халиун гэдэг. Би Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст хуучир хөгжмийн ангид суралцдаг. Мөн суралцахынхаа хажуугаар Үндэсний дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажилладаг байгаа.

 

-Та чухам хаанаас хэдэн төгрөгийн бараа худалдан авч азтан болчихов оо?

 

-“Саран” гээд жижигхэн супер маркетаас 15000 төгрөгийн худалдан авалт хийсэн юм. Барааныхаа НӨАТ-ын баримтыг бүртгүүлснээр санаандгүй ингээд азтан болчихлоо.

 

-Сая та жижигхэн супер маркет гэлээ. Хаана байдаг маркет вэ. Баримтаа бараа худалдан авсан даруйдаа бүртгүүлсэн үү?

 

-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Таван шарын ойролцоо байдаг л даа. Баримтаа тэр даруйдаа хараахан бүртгүүлээгүй. Хоёрдугаар сарын дундуур л бүртгүүлсэн байх. Хоёрдугаар сарын 28-нд тохирол явна гэдгийг нь ч мэдээгүй. Харин энэ сарын 1-нд баримтуудаа бүртгүүлэх гээд e-barimt.mn сайтад зочилтол “Азтан болсонд баяр хүргэе” гээд гараад ирсэн. Гааль, Татварын ерөнхий газраас азтан болсон тухай мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, азтан болсныхоо гурван хоногийн дараа мэдсэн гэсэн үг.

 

-НӨАТ-ын баримт бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг та ямар сувгаар, хэзээ авсан бэ. Уг хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Та баримтаа байнга бүртгүүлдгийг бодоход хуулийн талаар ер нь сайн мэдээлэлтэй хүн байх нь?

 

-Би НӨАТ-ын хуулийн талаар нэгдүгээр сарын дундаас л мэдээлэл авч эхэлсэн. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээс илүүтэй олон нийтийн мэдээллийн сүлжээнээс авсан юм. Фэйсбүүк гэх мэтээс. Мэдснээсээ хойш баримтуудаа тасралтгүй бүртгүүлсэн. Гэхдээ азтан болохыг урьтал болголгүй “Оны эцэст хоёр хувийн буцаан олголтоо авна” гэдэг ойлголттойгоор баримтуудаа тогтмол бүртгүүлдэг болсон хэрэг.

 

-Энэ сарын 1-нд азтан болсноо мэдсэн гэлээ. Чухам хэдэн цагт мэдсэн бэ. Азтан болох үед чинь өөр хүн хамт байсан уу?

 

-Тухайн өдөр ажлаа нэлээд орой тараад гэртээ очсон. Баримтаа бүртгүүлэх янзтай сайт руу зочилтол азтан болсон мэдээлэл гарч ирсэн юм. Анх бүр итгээгүй. Мөнгөн дүнг нь харчихаад 20.000, 200.000 уу гэж их эргэлзсэн. Интернетээс олон удаа гарч, орж үзэж шалгасан. Азтан болохоо мэдсэн тухайн үед би гэртээ ганцаараа байсан юм. Хэсэг хугацааны дараа ээж, аав руугаа утасдаж хэлсэн. Найз нөхөд, бусад хүмүүс ч гэсэн нэг их итгээгүй. Маргааш нь би Гааль, Татварын ерөнхий газар хүсэлтээ гаргасны дараа л хүмүүс итгэсэн.

 

-Өмнө нь сугалаанд хэр азтай байв?

 

-Ер нь азтангаар тодорч байгаагүй шүү.

 

-Нууц биш бол 15000 төгрөгөөр та юу авсан бэ?

 

-Ундаа, чихэр мэт хүнсний зүйл авсан юм. Сугалааны мөнгө маань өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт дансанд шилжсэн байгаа.

 

-Азын энэ мөнгөөрөө та юу хийж, юунд зарцуулах гэж байна вэ?

 

-Би бакалавраа төгсөөд Америкт мастерт сурна гээд эртнээс төлөвлөчихсөн байсан. Гадагшаа сурна гэж үнэхээр их хүсэж байгаа. Миний эргэн тойрныхон бүгдээрээ мэддэг болохоор “Чамайг гадагшаа сурахад чинь тусламж болгож бурхан мөнгө илгээж” гээд жаахан явуулдаг юм. Ирэх намраас гадагш явна.

 

-Сурах сургууль нь тодорхой болчихсон уу?

 

-Одоохондоо хараахан тодорхой болоогүй байна. Шалгалтанд бэлдэж байгаа.

 

-Мэдээж сурах гэж байгаа хүнд санхүүгийн асуудал тодорхой хэмжээгээр бий байх. Эсвэл урьдчилж тооцоолж байсан юм чинь сургалтын төлбөрөө зохьцуулчихсан байв уу?

 

-Санхүүгийн асуудал үнэхээр тулгарч байсан. Мастерт явахад банкны баталгаа нь гэхэд дор хаяж 25.000 ам.доллар хэрэгтэй гэсэн. Түүнчлэн даатгал, байр, хоолны мөнгө хэрэгтэй болно. Харин хэлний шалгалтандаа сайн оноо авчихвал сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх боломжтой шүү дээ.

 

-Та сугалаанд хэр итгэдэг хүн бэ. Би хувьдаа бараг итгэдэггүй. Баримтуудаа ч бүртгүүлж амжаагүй явна. Таны азтан болоод сууж буйг харчихаад жаахан боломж байна уу гэлтэй бодол төрж байна?

 

-Би өмнө нь сугалаанд ер итгэдэггүй байсан. Мэдээж хэрэг өөрөө хожоогүй учраас худлаа гэдэг үг толгойнд эргэлддэг л байлаа. Хүмүүс сарын өмнө ч юм уу баримтуудаа хаячихдаг байсан. Гэтэл одоо арай өөр байна. Супермакетуудаас ч юмуу баримтаа нэхэж авдаг болжээ. Намайг азтан болсноос хойш манай сургуулийнхан хүртэл баримтаа идэвхитэй бүртгүүлдэг болцгоосон. Би өөрөө тэдэнд болон ойр тойрныхондоо уриалж байгаа. “Та нар 10 хувиа төлөөд сугалаанд азтан болохгүй ч гэсэн жилийн эцэст хоёр хувиа буцааж авна. Нөгөөтэйгүүр жирийн ардын хүүхэд хожих боломжтой, энэ сугалаа шударга учраас бид бэлэн мөнгө хаяж болохгүй юм шүү” гэдгийг байнга хэлдэг.

 

-Үүнээс гадна төр танд хяналт тавьсны чинь төлөө хоёр хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнг өгч байна. Магадгүй танаас бусад хүмүүс “сугалаа дэмий” гэх санал ч гэмээр зүйл нэлээд ярьж байна билээ. Харин таны хувьд?

 

-Сугалаа байхгүй байсан бол хүмүүс баримтаа бүртгүүлэх нь бага байх. Сугалаа нэг талаараа хүмүүст хөшүүрэг болж өгч байна. Мөн сугалаа хэрэглэгчдийг идэвхитэй, хариуцлагатай болоход нөлөөлж буй. Манай өвөө хүртэл надад баримтаа өгөөд бүртгээд өгөөч гэдэг болсон. Энэ нь иргэдийн хувьд том өөрчлөлт юм болов уу. Гэхдээ хөдөө орон нутагт баримт өгдөг газар тун ховор юм билээ. Манай гэр хөдөө Завхан аймагт байдаг.

 

-Таныг ингээд 20 сая төгрөг хожчихоод “Энэ нөхрийн хамаатан садан НӨАТ-ын төсөл, программд ажилладаг юм болов уу” хэмээх эргэлзээ олон хүний сэтгэлд төрж буй байх?

 

-Энэ байгууллагад миний ямар ч хамаатан садан, танил тал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

 

-Хотод НӨАТ-ын баримт өгдөггүй газрууд хэр байна вэ?

 

-Нэгдүгээр сард нэлээд байсан. Харин одоо өөр шүү. Дэлгүүрүүд бараг бүгдээрээ баримт олгодог болсон. Би лав баримтаа нэхээд авчихдаг /инээв/.

 

-Хэдэн сая төгрөгийн орлоготой аж ахуй нэгж танд НӨАТ-ын баримт өгдөг талаар мэдээлэл бий юу?

 

-Одоохондоо мэдээлэл алга. Бүх газар л баримт өгөх байх гэж бодож байна. Ямартай ч маш хэрэгтэй өөрчлөлт болж байгаа гэдэгт санал нэг байгаа. Зарим дэлгүүрүүд баримтын мэдээллээ татвар руу илгээдэггүй юм шиг байна билээ. Заримдаа системд ирээгүй гэх хариу гардаг. Фэйсбүүк, гүүглед e-barimt.mn-ыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл нэлээд бий. Хайгаад үзэхээр зөндөө гарч ирдэг.

 

Бидэнд өрхийн тооцоо хийх боломж бүрдэж байна.

 

-Чи өөрийгөө баримт бүртгүүлдэг болсноор иргэнийхээ үүргийг сайн биелүүлж байна гэж үзэж байгаа юу?

 

-Иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа гэж бодож байна. Би одоо төрийн хамгийн том найралд хөгжимчин хийж байгаагаараа бас оюутан хүнийхээ хувьд үүргээ тодорхой хэмжээнд биелүүлдэг гэж боддог.

 

-Азтан хүн болчихлоо. Одоо бусад иргэддээ хандаж юу даймаар байна вэ?

 

-Баримтаа сайн бүртгүүлээрэй. Та заавал сугалаанд азтан болох албагүй. Оны эцэст хоёр хувиа буцаагаад авна. Нөгөөтэйгүүр бидэнд өрхийн тооцоо хийх маш том боломж бүрдэж байгаа. Яагаад гэвэл өмнө сард юу авснаа тэр болгон бичдэг гэр бүл ховор байх. Харин одоо баримтаасаа юу авснаа хараад мөнгөө тооцоолдог болох жишээтэй. Миний хувьд өнгөрсөн сард арай хэрэггүй зүйл худалдаад авчихаж гэх бодол нэг бус удаа төрж л байгаа. Эцэст нь хэлэхэд хүмүүсийг тооцоо хийж, бас хариуцлагатай байж, техникийн дэвшлийг ашиглахад НӨАТ тус болж байгаа юм уу гэж бодож байна.

 

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажил, сурлагын өндөр амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • М Гана (202.21.124.130)
    сурлаганд нь амжилт хүсьэ!
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.140.243)
    энэ сугалаа нотой, нарийн зохион байгуулалттай луйвар
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • moogii (202.70.46.226)
    Ustasnaasaa yaj bvrtgvvldeg um be
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.218.81)
    шааж байгаам шүү
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.190.174)
    Minii hojson 100 myagna orchihsn shde, dansaa zuv uguhgui bol buchihdag yum bile, manai ahin ohin dahij dansa ugh bj avsn
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.31.14)
    sugalaa taarsan mongo ni orj irdeggui e mongoo awch baij l unemshih baihdaa
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • МӨНХӨӨ
      ХАРИН ТМ ЭЭ. 2 САР НАРАН БОЛЖ БАЙХАД ДАНСАНД ОРЖ ИРЭХГҮЙ Л БАЙНА ШД. ХЭНД НЬ ӨГӨӨД ХЭНД НЬ ӨГӨХГҮЙ БАЙГАА БОЛДОО.
      2016 оны 05 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 37 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2 цаг 52 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    3 цаг 37 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    3 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    4 цаг 7 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 16 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    5 цаг 19 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    5 цаг 43 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    6 цаг 37 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    6 цаг 37 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    7 цаг 10 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    7 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    7 цаг 20 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    7 цаг 26 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    7 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    7 цаг 40 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    7 цаг 42 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    7 цаг 46 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    7 цаг 47 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК