Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн энэ сарын 22-ны 23:00 цаг хүртэл хаагаад байгаа билээ.
Тэгвэл зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлд орсон юм. Тухайлбал энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦIII-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналыг өөрчлөгдсөн байна.
Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болж байгаа юм.
Сэтгэгдэл (1)