Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны 23:00 цагаас эхлэн хаасан. Тэгвэл тус замыг өнөөдөр 23:00 цагт нээх гэж байна. Тус замыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийжээ.
Мөн Хан-Уул дүүрэг “Буянт-Ухаа 1” хорооллын баруун буюу Нисэхийн орон сууцны авто замын хөдөлгөөн нээгдэж байна. Уг замд хучилтын ажлыг хийсэн байна.
Т.Энхэлээ