2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Камминс Монголиа Инвестмент” ХХК-ий хамт олон 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Яармагийн гүүрны ойр орчмын Туул голын сав газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнээс гарсан 1.2 тонн хог хаягдлыг 1 рейсээр ачиж тээвэрлэн хамтран ажиллалаа. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан цэвэрлэгээний ажил зохион байгуулж ажилласан Камминс Монголиа Инвестмент ХХК-ий хамт олонд баярлалаа.