Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Ононг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Түүнийг тус газарт ажиллах үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 270.1 дүгээр зүйлийн 270.1.2-т зааснаар яллагдагчаар татжээ. Тус зүйл ангид "Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сэтгэгдэл (4)