Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хэлтэс, төвийн албан хаагчид Туул гол орчмын хогийг цэвэрлэхээр болжээ. Албан хаагчид энэ сарын 27-нд "Цэвэр агаар- Цэнгэг ус" урианд дор нэгдэж, Туул голыг цэвэрлэх юм байна.
Цагдаагийн байгууллагын 95 жил, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90 жил, замын цагдаагийн байгууллагын 80 жилийн ойг угтаж олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү ажил аж.