зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХААЯ-ны авлигын сүлжээг зарлалаа

2016-5-27
0
ЖИРГЭХ

Монгол газар шим” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Тавтай сайхан зусаж байна уу. Хаврын тариалалт эхэлчихээд зав чөлөө багатай байна уу?

 

-Тариалалт эхэлсэн. Гэх­дээ дэндүү оройтож эхэллээ. Хэнтий, Төв зэрэг зарим аймгууд үрийн будаа байхгүйгээс, мөн мөнгөгүй, зээл бүтээгүй шалтгаануудаас болж оройтсон. Одоо бол тариалалтууд үргэл­жилж байна. Гэсэн ч мөн л адилхан зээл хайсан, мөнгө хүлээсэн, ломбарднаас 10 хувийн хүүтэй зээл авах маягаар тариалалт явагдаж байна. Ингэхдээ энэ жилийн тариалалт их онцлогтой явагдаж байна.

 

Бид аль болох улаан буудайгаа тариалахыг хичээж байгаа ч үр нь олдохгүй, олдсон ч чанарын шаардлага хангахгүй байдлаас болоод зарим нь тэжээлийн ургамал, тосны ургамал тарьж байх жишээний.

 

-Энэ жилийн үрийн будаа болох “Алтайская Жница” нь хөнөөлт хог ургамал ихтэй, үр хөврөл харлах өвчтэй, монголын газар шороонд нутаг­шаагүй гэх мэтээр асуу­дал үүсгээд байгаа шүү дээ. Нэгэнт шахаанд оруулж ир­сэн энэхүү будааг 800 гаруй аж ахуйн нэгжүүд буюу тариа­ланчид ашиглаж байгаа юу?

 

-Үрийн будааны асуудлаар бид өнгөрсөн жилээс анхаарч, урьдчилж ярьсан. “За, ирэх жил үрийн будаа асуудалтай болно. Бидний хурааж авч байгаа будаанаас үрийн будаа авахад хүндрэлтэй. Өөрсдөдөө чадахаараа нөөцөлье. Гэсэн ч 30, 40 мянган тонн үрийн будаа дутагдах байдал ажиглагдаж байна. Тиймээс Хөдөө аж ахуйн яамныхан та бүхэн үрийн будааг эртхэн олж, нийлүүлэх тал дээр анхаарч ажиллаач” гэж хэлсэн. Төрөөс ч гэсэн хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн.

 

Тэгтэл Хөдөө аж ахуйн яам юу ч хийхгүй байж байгаад тавдугаар сарын дунд хүртэл, тариалалт ид дундаа явж байх ёстой байтал импортын үрийн будаагаа оруулж ирээгүй. Тариалалт гуравдугаар сарын дунд үе, дөрөвдүгээр сарын эх гэхэд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл бүр тавдугаар сарын дун­дуур тариалалтын цаг дуусах үеэр будаагаа оруулж ирсэн нь үрийн биш, хүнсний ч биш тэжээлийн будаа болж таарсан. Одоо бүр тэжээлийн будаанд ч тэнцэхгүй болж байх шиг байна. Монгол Улсын хилээр орохыг хориглосон, өвчтэй будаа оруулж ирсэн шүү дээ.

 

-Нэг ёсондоо цаг хугацааг нь давчдуулаад тариаланчдыг аргагүй байдалд оруулж байгаад тэнцэхгүй үрийн будаагаа шахчихсан гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Энэ бүхнийг тэд анхнаас нь маш сайн тооцоолсон байна лээ. Нэгдүгээрт мөнгийг нь өгчих юм бол өөрсдөө яваад будаагаа аваад ирнэ гэдэг утгаар нь санхүүгийн асуудлыг нь хойш татсан. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд эрт оруулаад ирвэл уг үрийн будаа тэнцэнэ, тэнцэхгүй, тарина, тарихгүй гэдэг асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан. Иймээс цагийг нь давчдуулж, тулгаж байгаад тэнцэхгүй үрийн будааг оруулж ирэнгүүтээ шууд тараасан, шахсан.

 

-Лабораторийн шинжилгээний дээж авч байхтай зэрэгцээд тараа­чихсан гэсэн байх аа?

 

-Оруулж ирээд зориулалтын са­вандаа буулгалгүй Хөтөлд буулгаад шууд тараасан. Мэдээж тариалан эрхлэгчдэд хүлээлттэй байсан ч Мэргэжлийн хяналтынхан дээж аваад хариу нь гараагүй, буулгах ёсгүй байтал шууд тараачихсан. Гэтэл дүгнэлтээр тэнцэхгүй нь батлагдчихсан байдаг. Эцэст нь тэр худлаа дүгнэлт гаргасан Дарханы мэргэжлийн хяналтын П.Болормаа байцаагч “Та нар цэвэрлэж, ариутгаад ашигла. Бид олон улсын стандартаар уг үрийн будааг нийлүүлж байгаа” гэж хэлсэн. Р.Бурмаа сайд 2015 оны А-90 тушаалаараа хор хөнөөлтэй үр тариа оруулж ирэхийг хориглоно гэсэн мөртлөө одоо болохоор энэхүү тушаалынхаа эсрэг ажиллаад, нууцалж байгаа нь хачин. Ер нь энэ будаа ийм хурдан тараагдан алга боллоо. Бүгдээрээ үрэнд явсан уу, өөр тийшээ явсан уу гэдгийг шалгах хэрэгтэй.

 

-Ер нь бол лабораторийн дүн шинжилгээ адилхан гарсан мөртлөө Дарханы Болормаа, Сэлэнгийн Цэрэн­дулам байцаагч нарын дүг­нэлт нь өөр юм билээ. Дар­ханы Болормаа бол угааж, цэвэрлэж ариутгаад ашиглаж болно гээд байгаа. Ариутгана, цэвэрлэнэ гэдэг ахиад л зардал шүү дээ. Гэхдээ өвчинг нь яаж ч чадахгүй шүү дээ?

 

-Лабораторийн шинжилгээ нь адилхан гарсан. Хогтой гэдэг нь батлагдсан. Гадаад, дотоодод гаргахад хориотой хөнөөлт хог ургамалтай үрийн будаа гэж. Бидний тариан талбай нэг ч хоггүй байтал энэхүү үрийн будааг таривал тэдгээр хог ургамал ургаад эхэлнэ. Ургаж байгаа хог ургамлыг устгахын тулд бодис хэрэглэж, ахиад зардал гаргана. Хоёрдугаарт чанар муутай будаагаар таривал чанар муутай ургац авна. Ургац алдалт 10-20 хувь болно. Энэ үрийн будаагаар таривал бүр 30-40 хувь ургац алдана. Яагаад гэвэл хөнөөлт өвчтэйн дээр хөлдүү, хорчгор, мөн мянган үрийн жин нь жижигхэн байна. Эцсийн бүлэгт ургац алдана, хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үг.

 

-Хөрсөнд үлдэх хор хөнөөлийг тариаланчид яаж харж байна вэ?

 

-Тариалангийн талбайг маш их бо­хирдуулна. Нэг үр нь мянган үр хаяна. Мянган үр нь 10-20 жил тэр газартаа нутагшина. Тэгэхээр бид нэг удаа биш Р.Бурмаагийн хүүхдийн найзуудын энэ гайтай үрийн будаанаас болж 10-20 жил тэмцэх болж таарлаа. Ерөнхийдөө Ц.Шаравдорж, Р.Бурмаа нараас болж болж тариаланчид хохирч байна.

 

-Ямар их үргүй зардал вэ. Ганц энэ жил ч биш, 10-20 жил, магадгүй түүнээс ч урт удаан хугацаанд газар тариалан, хөрсөнд хор уршиг авч ирэх юм байна шүү дээ?   

 

-Үнэхээр хор хөнөөлтэй. Тариан талбай дээр л энэ хог ургамал бага байвал бидний ургац авах нь өндөр байдаг. Тийм ч учраас улсын хилээр хортой, өвчтэй ургамал оруулахыг хориглочихсон. Ийм муу үрийн будаа нэг нь 1000, зарим нь бүр 10 мянган үр хаяна гээд бод доо. Чөдөр тарна гэдэг ургамлууд тийм хортой байхгүй юу.

 

-Ямартай ч Сэлэнгийн бай­цаагч Цэрэндуламд хариуцлага тооц гэж Засгийн газраас хүртэл тогтоол гарсан байна лээ. Ганц байцаагч руу Засгийн газар хүртэл дайрч байгаа нь хачин санагдсан шүү?

 

-Адилхан статустай хоёр байцаагч хоёр өөр дүгнэлт гаргасан байхад яасан их ялгавартай хандаж байна аа. Засгийн газар, ХХААЯ, МХЕГ ямар хариугүй юман дээр яасан их дээрэнгүй хандана вэ. Сэлэнгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаалийн хяналтын талбайд зөвшөөрөлгүй орж дээж авсан гэж буруутгасан ч будааны чанар муу байсан дүгнэлтийг яагаад ч өөрчилж чадахгүй шүү дээ. Процедурын алдаагаар буруутгах нь шалтаг хайж байгаагийн шинж.

 

Үр хөврөл харлах өвчин нь нүдээр харагдаж байхад Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори нь нуун дарагдуулсан, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй бид гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ шинжилгээг гадаад гурван улсад явуулсан. Урьдчилсан байдлаар бүх зүйл нотлогдсон. Өнөөдөр бодит байдал ийм л байна. Энэ хүмүүст дарамт шахалт ирж байгаа. Гэхдээ л Монголын хүнсний аюулгүй байдлын лавлагаа цорын ганц лабораторитой шүү дээ. Энд би туршлага дутсан гэхгүй шахалт орсон л гэж үзэж байна. Сэлэнгийн мэргэжлийн хяналтын дарга, байцаагч шударга үнэн дүгнэлт гаргасан байхад яагаад бүгд чичлээд байна вэ. Засгийн газар, МХЕГ, ХХААЯ. Зөв гэдгийг нь бүгдээрээ мэдэж байгаа, хэлж ч байгаа. Гэтэл юунаас айгаад байгаа юм.

 

-Тус үрийн будааг авсан хүмүүс юу гэх юм. Гомдоллож байна уу?

 

-Мэдээж авсан хүмүүс гомдлоо гаргаж эхэлсэн. Одоогийн байдлаар манай холбоонд таван компани гомдол гаргасан.

 

-Тэд юу гэж гомдоллож байх юм?

 

-Цэвэрлэж, ариутгаад ашиглана, гомдол гаргахгүй гэдэг хүсэлт бичүүлж авч байж будааг нь тариаланчдад өгсөн байсан. Ам тангарагаа өгч байж будаагаа аваад шигшиж үзсэн чинь 30-40 хувийн хорогдол гарсан гэсэн. Нэг тонн нь 815 мянган төгрөгийн үнэтэй үрийн будаа шүү дээ. Тухайн тариаланч 100 тонн будаа авсан байлаа гэж бодоход 30-40 хувийн хорогдлыг 815мянгаар үржүүлэхээр 32 сая төгрөгийн хохирол амсаж байгаа юм.

 

-Ийм эрсдэл гарахыг тооцоолсон учраас гомдол гаргахгүй гэсэн гарын үсэгтэй бичиг албажуулж авсан байх нь. Шантаажилжээ дээ?

 

-Тийм. Үнэхээр муухай. Энэ бу­дааны 1000 үрийн жин нь 40-45 грамм байх ёстой. Гэтэл сая оруулж ирсэн “Нямдаваа байгаль” компанийн будаа нь 32-34 грамм байгаа юм. Энэ чинь уг үрийн будаа тэнцэхгүй гэсэн бас нэг нотолгоо. 30, 40 хувийн хорогдол чинь үүнээс үүдэж байгаа юм. Дээрээс нь энэхүү “Алтайская жница” нь хөлдүү үрийн будаатай гэсэн дүгнэлт гарч ирсэн. Хөлдүү будааг тарина гэж байхгүй. Хөлдүү гэдэг нь үрэнд тарих нь битгий хэл хүнсэнд ч тэнцэхгүй болж байгаа юм. Хамгийн гол нь ийм хууль бус үйлдлийг урьдчилаад төлөвлөсөн учраас ингэж шуурхай бас хүч түрэн явагдаж байгаа нь ойлгомжтой.

 

ХХААЯам яагаад өөрийнх нь гаргасан тушаал, заавар, олон хууль дүрмийг зөрчөөд байхад дуугүй хамгаалаад байгаа юм, Мэргэжлийн хяналтын байгууллага яагаад өмгөөлөөд байгаа юм. Мөн МХЕГ хоёр адилхан статус­тай хүний маргаантай дүгнэлтэд гурав­дагч шийдвэрийг гаргасны дараа бу­дааг тараах эсэхийг шийдэх ёстой. Шууд тараагаад явуулчихаж болохгүй. Хэрэв энэ нь Монгол Улсад халдварт өвчин тараах байсан бол яах вэ. Нөгөө талаасаа энэ асуудал гэмт хэрэг шүү дээ.

 

-Наад зах нь ургац алдвал хариуц­лагыг хэн хүлээх вэ. Р.Бурмаа, Ц.Шаравдорж нар хариуцлагыг хүлээх үү?

 

-Энэ асуултыг уг нь чи Бурмаагаас, Шаравдоржоос, “Нямбайгаль даваа” гэдэг компанийн нөхөд, Бурмаагийн хүү, түүний найзуудаас асуумаар байгаа юм. Энэ хүмүүс хэдэн тэрбум төгрөгийн ашиг хийж байгаа байх. Гэтэл энэ үрийн будааг авсан хүмүүс 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна. Жилийн дөрвөн улиралд хөөрхий тэдгээр тариаланчид хөдөлмөрлөөд ард нь ямар хохирол амсч байна вэ. Үүнд л бид хамгийн их эмзэглэж байна.

 

-Р.Бурмаа сайдын хүү Тэмүүлэн, үрийн будаатай холбогдсон Ц.Ша­рав­­­доржийн хүргэн, ХХААЯ-ны Тариалан эрхлэгчдийг дэмжих сан /ТЭДС/-гийн захирал Манансан, Хөтөлийн ТЭДС-гийн захирал Анар-Эрдэнэ нар ойр дотнын найзууд гэсэн. Тэд ийм холбоотой албан тушаалд ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна, хуйвалдаан хууль бус үйлдэл хийх эх үүсвэр нь болж байгаа юм биш үү?

 

-Хүний амьдралын энгийн зар­чим бол хөдөлмөрөөрөө амьдрах. Харин Бурмаагийн  хүү болон түүний най­зуудын  хувьд  бол  огт өөр юм. Гаднаас нь харахад гадаад, дотоодод сургууль төгссөн боловсролтой. Гэтэл шударга хөдөлмөрөөрөө ажиллаж амьдрахын оронд төрд шахаа хийж сайдын албан тушаалыг ашиглан, төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж сайн будаа гэж дүгнэлт гаргуулж сар хүрэхгүй хугацаанд хэдэн тэрбумын ашиг олдог.Амар хялбар аргаар амьдрах ийм үзэл бодолтой залуус нийгэмд мэндэлж байгаа нь харамсалтай. Ийм үзэл бодолтой, ажиллах сонирхолгүй, татвар төлөгчийн хөлс, хүч хөдөлмөрөөр олсон мөнгийг үрэн таран  хийж амьдрах хүсэлтэй залуустай Монгол Улс яаж хөгжих юм бэ. Маш буруу үлгэр дууриаллыг нийгэмд өгч байна.

 

-Дөнгөж л 30 шүргэж яваа болов уу гэмээр эдгээр залуус ганц удаагийн муу үйлдлээрээ та бүхний насаараа хөдөлмөрлөсөн салбарыг унагаж байна л даа. Насны хувьд ч, мэдлэг, мэргэжлийн хувьд ч энэ салбарт насаараа шахуу ажиллаж байгаа та нарын дэргэд өчүүхэн нь мэдээж?

 

-Ийм өндөр албан тушаалд хүрэхийн тулд, хэдэн тэрбумаар нь ашиг хийхийн тулд энгийн хүмүүс, компаниуд насаараа ажиллаад хүрч чаддаггүй. Гэтэл Бурмаагийн хүүгийн найзуудад энэ бүхэн хялбархан байна. Хялбар аргаар мөнгө олж сурчихсан хууль бус шахаа хийж амьдрах сонирхолтой ийм залуучуудаас зөв үйлдэл, зөв ухаан гарахгүй нь тодорхой. Ийм залуучууд олширвол нийгэмд, хойч үед аюултай.

 

-Монгол ээж өөрийнхөө хүүг авлигын сүлжээгээр амархан хөрөн­гөжихийг зааж байгаа нь дэндүү гутмаар үйлдэл юм аа?

 

-Бурмаа хүүхдээ эрхлүүлж болно. Бусдын хүүхдийг буруу амьдралын хэв маягт уруу татаж болохгүй. Хүн өөрийнхөө ухамсар, хөдөлмөрт тулгуурлан хүч чадлаараа амьдрах ёстой биз дээ. Хөдөлмөрөөрөө биш хууль бусаар амьдарч, хялбар аргаар бохир бизнесээр мөнгө олоод сурсан хүмүүсээс хүнлэг зөв үйлдэл гарах уу. Орчин тойрондоо ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ. Хууль бусаар квот авч, төрийн шахаа хийж, бохир бизнес бодож сэтгэж байгаа залуусаас сайн сайхан юм хүлээх хэрэггүй.Төмсөн дотор муудсан төмс байвал бусад төмсөө муутгадаг. Тийм л юм болно. Үүнийг л авлигалын сүлжээ гээд байгаа. Мөн ч их юм байна.

 

-Нээрээ л нийгэмд буруу үл­гэр дууриал үзүүлж байна. Ийм хүмүүсийг төр барилцаж буй бүсгүй хүн бий болгож, өөгшүүлж байгаа нь харамсалтай юм даа?

 

-Тийм. Бусад мөрөөрөө сайхан зөв амьдрах ёстой гэсэн залуучуудын хүсэл мөрөөдөл бодол төсөөллийг нь нурааж, эрх мэдэлтэй хүмүүстэй нийлэн төрд шахаа хийж болдог гэсэн буруу сэтгэгдэл төрүүлж байна.Бурмаагийн хүүгийн найзуудад бизнес хийхэд өрсөлдөх шаардлага алга, эрүүл нийгмийг өвчлүүлж, ялзруулаад хувь нэмрээ орууллаа.

 

Р.Бурмаа аниа бидний ард байхад тариаланчид юу юм бэ. Авчирсан муу будааг цагийг нь тулгаад олгохоор авахгүй яах юм. Тарьж л тараа гэсэн бодолтой, уучлаарай гэж хэлэх чад­варгүй. Хэдий хүртэл худлаа ярьж чадна гэж бодож явна аа. Муу нуухаар сайн илчил гэж буруугаа хүлээгээд засаад залруулаад авах нь чухал шүү гэж зөвлөмөөр байна.

 

-Бурмаа сайд үргэлж л өөрийгөө шударга үнэний дуу төлөө явдаг гэж дөвийлгөдөг.  Гэтэл үг, үйлдэл хоёр нь зөрөөд байгаа юм биш үү?

 

-Би Бурмаагаас хэдэн зүйл асуу­маар санагддаг.

 

Нэгдүгээрт, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хүүгийн­хээ най­зууд болон хандив өгдөг хүмүүстээ будааны квот, зөвшөөрөл, тендер өгөөд байгаагаа шударга гэж байгаа юм уу?

 

Хоёрдугаарт, үрийн будаа, газар тариалангийн үйлдвэрлэл, төмс хүнсний ногоо юу ч мэдэхгүй хүмүүсийг салбарын яамны хэлтсийн дарга, улсын онц чухал ач холбогдолтой ТЭДС-ийн даргаар томилж байгаагаа шударга гэх үү? 

 

Гуравдугаарт, Оросын импортын муу тэжээлийн будааг Монголд оруулж хүнсний улаанбуудай үрийн будаа гэж  хэд нугалж зардаг хууль бус бизнес цэцэглүүлсэнээ шударга гээд байна уу?

 

Дөрөвдүгээрт, төрийн мөнгийг хэвлэл мэдээлэлийнхэнд өгч хэдэн газар тариалангийн компаниудаа муулсан, өр зээлтэй гэж зарласнаа шударга гэж хэлэх үү?

 

Тавдугаарт, амьдрал огт мэдэхгүй, баялаг бүтээж үзээгүй хүүгийнхээ найзуудыг энэ салбарт насаараа ажилласан, мэргэж­лийн хүмүүсийн хийх ёстой бодлого тогтоох өндөр албан тушаалд тавьж, тэдний будаа, бордоо, тендерээ шахдаг шахааны бизнесээ шударга гэх үү?

 

Зургаадугаарт, хөнөөлт хог ургамалтай, өвчтэй, хилээр оруулахыг хориглосон будаа тариулж, эх орныхоо хөрсийг өвчлүүлэн, тариаланчдыг эдийн засгийн хувьд нөхөж баршгүй хохироож байгаагаа шударга гэж гээд байна уу? гэж асуумаар байна. Энэ үйлдлүүдийг шударга гээд байгаа юм бол бидний, энгийн хүний ойлгодог шударга ёсны хэмжүүр чинь Бурмаагийнханд бол шударга бусын хэмжүүр болох гээд байна. Бурмаагийн хийж байгаа үйлдлүүд бүгд шударга байж л би шударга байна гэж ярих ёстой. Гэтэл тэр хүний хийсэн үйлдлүүдээс нэг ч гэсэн шударга үнэн байдлыг олж харахад хэцүү байна.

 

-Та ХХААЯ-тай хэр ойрхон ажил­ладаг вэ. Энэ салбарыг хэрхэн дүгнэдэг вэ. Өнөөдрийн байдлаар бол сайнгүй бодолтой явдаг бололтой?

 

-Минийхээр ХХААЯ хамгийн муу засаглалтай компаниас ч дор ажиллаж байна. Бүх ажлаа сонгуульд зориулдаг. Хамгийн муу засаглалтай компани ч юу ч мэдэхгүй хүнийг гол удирдах албан тушаал дээр хэзээ ч тавихгүй. Хувийн хэвшил хэзээ ч таньдаг хүн гээд гол албан тушаал дээрээ авахгүй.

 

Төрийн албан тушаалтнуудыг шалгаруулж авдаг гэсэн чинь хаана байна бэ. Бурмаа гэдэг хүн гарсан цагаасаа хойш л төрийн мөнгөөр тариаланчидтайгаа тэмцлээ. Үр дүнд нь ургац алдлаа. Импортын хүнсний улаан буудай гэж тэжээлийн буудай оруулж ирлээ. Импортын үрийн будаа гэж хогийн өвчтэй будаа оруулж ирлээ. Хариуцлагагүй үйлдэл хийсэн сайдыг хамгаалсан Засгийн газар бол чадамжгүй Засгийн газар гэдгээ л харууллаа. Яаж огцрохгүй байхаа л бодсоноос салбарын бодлогыг хэрэгжүүлэх тухай юу ч хийсэнгүй.

 

Өндөр ухамсартай улс оронд аль хэдийнэ уучлал гуйгаад огцрох цаг болсон. Ийм улсын төр л сайн зөв байдаг. Ийм хүн Их хурал, Засгийн газарт дэвшвэл газар тариалангийнхан улс төрд хутгалдахаас өөр арга алга. Бизнест хууль бус өрсөлдөөн бий болгож байна шүү дээ.

 

-Та Р.Бурмаа сайдаас болоод АН-ыг дургүйцэгчдийн нэг болчихсон уу, арай үгүй юу?

 

-Ардчилсан намд дургүйдээ биш ард иргэдээ, амьдралаа хамгаалахын тулд үгээ хэлж байна. Зөв зүгээр мөрөөрөө, хөдөлмөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа тариаланчдыг улс төрд хүчээр оруулж байна шүү дээ. Салбарыг нь самарч байгаа Бурмаа сайдаа УИХ, Засгийн газарт нэр дэвшүүлж  байгаа бол хүссэн ч, хүсээгүй ч энэ хүний эсрэг явахаас өөр сонголт байхгүй.

 

Бидэнд эсэргүүцэхээс өөр сонголт үлдээсэнгүй. Энэ хүн дахиад сонгогдвол ОХУ-ын импортын тэжээлийн будаа хэд дахин нугарч, үрийн будаа, хүнсний будаа болж зарагддаг бизнес л цэцэглэнэ. Р.Бурмаа сайд болсноос хойш салбарынхаа бүх хүмүүсийг АН-д дургүй болголоо. Хэрвээ АН ялбал, Р.Бурмаа дахиад сайд болбол ХХАА-н салбар үнсэн товорго болно гэж айж байна. Тийм учраас ийм сайд, ёс зүйгүй хүнийг дэвшүүлбэл тариаланчид тэмцэнэ гээд байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
"Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (55)

  • Дархан с (103.26.194.227)
    Бумаа авгай зайлаач ээ, ичих нvvр ээ элгэндээ наагаад давхар дээл нтр шахчихсан, беен хар авилгалын vvр уурхай
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Zochin 5 (139.5.219.69)
    Burmaa zail neg muu Tbb-aas orj ircheed novsh
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • хэнглаа (122.201.19.99)
    Хэнийх нь үнэн юм бэ, авилга ын сүлжээг нь тэгээд шалгуулахаар яагаад байгаан. Шалгахгүы байгаа бол асуудал шүү.
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (174.112.28.123)
    eba tarisan bydaa chini saihan yrgah um biluu chi yaj medex be dee 10-20jiliin daraa l byrmaagaas asyyh asyylt bn
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • zochin (49.174.239.59)
    Ene Burmaa avgaig zailuulaachee. Halh goliig hujaad ogoh geed l bsan odoo hunsnii heregleeg zogsooh geed bh ium
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • Буррмаа (27.123.214.114)
    Яамаарч юмдээ шууд буудаад өгвөл нэг засарч магадгүй
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen (103.26.195.47)
    ene humuus idsen uusan ni medegdcheed bhad ygd yu ch hiideggui yum boloo. ogtsor2 l gehiin ogtsorloo geed yahiin omno idsen uusan buh zuiliig ni huraaj avah heregtei shuu dee zarim neg ni ogtsoroh ntrees bol aihgui l bh yadiin ugaasaa nasaaraa idheer yumaa olood avtsiim chin. harin ted nariig ni huraagaad avchuul ed nar harin hiij boloh bolohgui gej yalgadag boloh blgui dee
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • B (122.201.31.180)
    Цандэлэг Чинбат хоерын кукла чи болиод тэр баарандаа дуул
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Цандэлэг ард түмний төлөөлөл, зөв үйл хийж байгаа
      2016 оны 05 сарын 28
  • Ч (68.111.93.100)
    Хөдөө аж ахуйн яам ингэж ажилдаг бол татан буулгаачээ! Оffshore d Mонголын мөнгийг гаргачихсан юм чинь тариачид нь мөнгө гүй байх нь аргагүй ш дээ. Монголд ургасан тариагч идэх аргагүй болж байгаа юм байна гэж ойлголоо.
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • 453 (203.91.115.35)
    Будаа тариаг мэдэхгүй л дээ. Бурмаа бол өөрийн баг багатай хүн тиймдээ үгээр нь ажиллачих хүмүүсийг хайгаад дүүгээ, хүргэнээ, тэднийхээ найзуудыг гээд амаар нь ажиллачих хүмүүсийг сураглаад л байдаг гэсэн ккк
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Ajil hiihgui baigaa humuusiig halah heregtei sh dee. Ajil mergejliin holboodiig duud. Ali ali talaasaa zugeer suuh salbar uyasan hun tejeemeergui bna. Bidnii zugees ch ter huniig uyad bailgui yavuulj hungormoor bna. Iimerhuu zuiliig namin hund heleh tiimerhuu l bna. Ene chini l ajil hiihguichuudiig zavshuulj, ulam yalzruulj bna daa.
      2016 оны 05 сарын 28
  • Tarialanch (222.171.7.68)
    Shal hudal medeelel tavih ym yugaa ch medehgui setguulch nar deeree idegdsen ni medehgui Ene camertonii Eba gegch Gatsuurtiin Chinbat Selengegiin Tsandeleg gedeg 3 nohor oorsdiin budaag shahah gej gadnaas hymd unetei chanartai budaa oruulj irsen hun bolgoniig daramtalj deerelhej ayul uchruuldag mongolin ard irgediig bodoh bish amin huvia boddog muu novshnuudshdee ed nar Ene Eba bol novshiin gardaa unendee itgehed hetsuu nohor
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Mongolchuud bid oorsdoo chanartai guriltai chanartai buudaitai bolohiin tuloo yavj bna. Chanarjihiin tuld bolohoos Ih mungonii surgaar Salbart haanaas ch hamaagui orj irj heregtseegee hangachihaad zailah gej bgaa bol hereggui. Oros manaid tulgaagui. Bid uursdoo Chanartai guril chanartai buudaigaa uildverleed avsan bol bolloo. Ternees gadaad chanarig bid end shalgah geegui bna. Bi ch amin huvia, amidrah orchnoo bodno. Haa baigaa neg Ivan sain yavaasai, orlogojoosoi, buudaa ni ih sain yum baigaa yum, ter holiin Ivand itge geh yum bol Manaid salbar baih ch hereg alga.
      2016 оны 05 сарын 28
  • Зочин (202.9.41.145)
    eee burkhan mini yu l bolood bna daa nuguu undesnii ayulgui baidal ene ter yasan be ,mergejliin huniig salbariin saidaar tavidaggui namuudiin yalzarsan bodlogoos bolj iim ayuld hurch bna daa
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Burmaa uuchilalt guigaad ogtsor (183.101.254.12)
    Ямар муухай ялзарцан муухай хүн бэ Энэ Бурмаа гээч... Битгий сонгооч дахин битгтй сонго Мөрөөрөө хөдөлмөрлөж бга тариаланчид
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Ter baahan hovguud end hutgalduulj baigaag oilgosongui. Uzuulendee tovch namtriig ni oruulbal. Chono boroonoor gegcheer uimeen samuun ashiglaj zavshij avah gesen met haragdaad. Uurin hovguudeeree ulsin sang hamgaalj hadgalj bnaa gej heleh gesen gej uu? Salbar togtvorjoogui. Odoo ulam bur bolohgui baigaa buhen ilerne.
      2016 оны 05 сарын 28
    • Ardin zasag bish
      Namin uureg daalgavar ilgeelt uvorlood irjeeshd, burmaa. Tegeheer nam ene huniig gazar tarialan mal aj ahuig medne gej nam ni uzej bna ?. Nam noyorhij baigaa niigem shuu dee. Uuruu bol huurhii shiideegui shd. Burmaa dursamj nomoo bichiheeree mergejliin bus baihin gain tuhai chuhalchilj bichih bailgui dee.
      2016 оны 05 сарын 28
  • Зочин (112.72.11.122)
    Ene burmaa ochson gazar bur deere gai bolj baihiima. Zevuun avgai. Hahir huiten tomor shig tsarailchaad. Ooriinhooroo tas guriihiig ni yaana. Gemtliin emnelgiig said bhdaa buten jil dogolduulsan. Enhbayar guain shavi yum baigaaiii
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Tsaashid olon olon burmaanuudiid saikhanbilegtenguud mye nar tomilsoor baih bolno. Nam gej neg namag bnaa. Mye ni buhimdaad l end orood irnee odoo. kkk. Bas medeh geed dairna. Ugui manaih mergjln hun tomilsoor irsen geel. Medee med. zarla
      2016 оны 05 сарын 28
  • Зочин (122.201.21.216)
    Turuus dandaa shantaaj hiij 5 tsaas goridoh ym duugaa zugeet duul tsaashaa bandi min
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.170)
    tegeed hen tarihiin chi yu chadhuu
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • erka (112.72.11.110)
    Daanch dee
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • яг үнэндээ бол энэ хүн (202.9.41.170)
    яг үнэндээ бол энэ хүн тариа тарих хэрэггүйл байсан байхгүй юу.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Tanai hyatadaas gurilaa avsan deer bhdaa.
      2016 оны 05 сарын 27
  • jargal (168.235.205.71)
    burmaa bol hugiin 10 nuurtei em shulam
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.46.218)
    Yag unen bugdiin aaviihruu yavuulah heregtei
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.41.9)
    Muusain luivarchidiig ene meteer ilchleh heregtei. Uls ornii erh ashig byhnii deer bh estoi. Bygdiig no shotond hii. Amjilt
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Bagii (202.55.191.34)
    Saidiin tomilgoog undesleltei hiimerr yumaa. Yugaach medehgui lalarist tuiveej dyyslaaa
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Ch (202.55.191.34)
    Burmaa ch yag gahai shg harahddag shuu. Tyraval taarna
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Irgen (202.21.106.114)
    Erdnebataa. Ichij amidraachee. Lombardnaas 10 iin hyytei zeel gene uu? Chi Turiin Banknaas terbumaar ni zeel avchaad yuundaa gonshignood bgambe?
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (27.123.214.118)
    Ulsiin yam bodlogoo xuviin kompaniar zaalgadag tsag ungursun Chinbat Tsandeleg metiin xorchinuud xedii boltol ulsiin munguur toglox gesen yum be? Ulsiin mungu chini ard tumnii umch ta nariin sanxuujilt bish za yu!
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.70.46.226)
    Yadargaatai har aalz be business hiij bgaan bol businessee l hiildee chamd zaaval tislah yostoi yu chi tarisan buudai ur bolgoj huraagaad daraa jilee tarij munguu olhoo meddeggui mal uu yagaad chamd zaaval tuslah yostoi yum chi uuruu business hiij mungu olj baigaa bol ter businessee businessiinhee zarchimaar uuruu uuriiguu bolgood l amidraldaa. Chamd zaaval tusviin mungunuus tataas uguh alba bhgui chadahgui bol naad businesseesee garaldaa chaddag yumaa hiildee
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Notsiin ur geed 7 jil muudaj hevtsen ur shahdagaas l ehlej yarina daa. Ehneesee muudsan ur uls dayar taraachaad, tuuniigee urjuulj arvijuulj chadsangui genee
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      Hulgaichuudiin gar ni tasrag
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (175.124.138.133)
    Hamgiin sain ajillaj bgaa huniig chi arai denduu muulah yum, zaluu hun bj ingej buduuleg handahaa bolibol taarna, heruulch zaluu,
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Tarialanch
      Ene Camertonii Eba bol hun bishee hogiin garshdee business hiij chadahgui sharandaa hun amitan daramtlana hogiin bogs doloogch ene muu taria tarina ch gj yu baidiin DUulj chadahgui suga
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      Bogs doloigch mini baas amtagtahgui bn uu
      2016 оны 05 сарын 27
  • zochin (103.14.36.6)
    Erdenebat bugdiig unen turxuur ni xeljee. medleggui ch setgelgui bol yamar ch salbariig unagaana. xuduu aj axuin salbar unaxiin irmeg deer baigaa ni unen
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (114.191.235.214)
    chi budaa tarihaa bolichih chamaas avahgui mongolchuud olsoj uhehgui
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      tegbel chi uuruu tarichixaach
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (114.191.235.214)
    chi zail
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • иргэн (122.201.22.89)
    2012 оноос хойш Бүх яам. төрийн байгууллагад албан тушаалын дээрэм хийж юу ч мэдэхгүй баахан хорчин луйварчид зүгээр сууж төсвөөс цалинжиж байгаа. Юу нь Монгол улсын хөгжил дэвшил. АНамд санал өгөхгүй.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Salbariin zohitsuulalt alga
      Yamnii buh ajiltan tailangaa tavimaar bna. Yu hiisen. Neg udort yu hiisen. Sard yu hiideg. Yug aldaatai hiisnee ch tailagnah. Bidnees tatvart avsnaar tsalinjij, tsalin l huleedeg goriddog, udriig selguutsej ungroodog hums u? Tailangaa tavihgui bol bi ch temtsene, bugdiig ni zailuulna. Tertee tergui 100 huvichlagdsan salbar.
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      Tsag ni irnee
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (103.10.20.34)
    Аймшигтай новшнууд юмаа улсаар дэндүү тоглож байнаа
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (218.247.143.203)
    bi bas oilgodguimaa ene UIH-n gishuudiin huuhduud ed nariig. Burhan min gadaadad uchnuun mungu zarlagdaj surna deerees n ergej ireed uuruu yu ch hj chadahgui eej aavaaraa tendert yaluulna. Yamar utga uchirtai amidraad bdiin??? Mungu luivardaj olsnoo urehuu? Tm bsiin bol yah gj hudlaa shaaj gadaadad tugsluu barilaa gd tom baadiin??? Uuriihuu munchiguruur yvj chadahgui bol bolildoo. Eej aav chin nasaar chin amand chin hool hiij uguhgui shde. Undur hugjiltei ornuudaar yavahaaraa icheesei manai ulsiin bj bgaa bidnii bj bgaa gd. Manai salbar ednii salbar gd haritsuulaad haraachdee arai chdee gomdoh gdg ug bagadmaar. Buugnuulj bgaad nirgechihiimsan
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.24.4)
    Ийм үнэн зүйлийн төлөө яагаад тэмцэхгүй байгаа чинь сонин байна.Баримт нотлогоо хангалттай байна.Цандэлэг гэдэг нөхөр чинь тариаланчид гээд цээжээ дэлсээд байсан чинь АН-с УИХ-д нэр дэвшиж байна.Энэ чинь шударга асуудал мөн үү.Харин та нар буруу шударга бус зүйлдээ эвлэрээд байгаа юм бишүү.Үнэхээр эх оронч юм бол буруу зүйл хийгээд байгаа хүмүүстэй тууштай тэмцэх ёстой.Манай нам гэж буруу зүйлтэй эвлэрч болохгүй биздээ.Жинхэнэ нүгэл хийж байгаа биздээ.Ийм сэтгэлгээгээр хандахаар Монгол улс яаж хөгжих юм.Ард иргэдийн амьдрал яаж сайжрах юм бэ.Нам гэж дуугай сууж болохгүй шүү дээ.Шударга л байлдаа АН-хаан.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Цандэлэг АН-с нэр дэвшээгүй байна шүү дээ
      2016 оны 05 сарын 27
    • Санаа зовогч
      Нэр дэвшүүлж, амыг нь таглах аргыг мэдэх үү.
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      argaa baraxdaa ner devshij baigaa uim bish uu. tsan deleg gishuun bolood xuduu aj axuin said bolson ni arai deer baixaa
      2016 оны 05 сарын 27
  • Hortoi bol bitgii tariallaach (202.179.29.132)
    Budaagaa shinjluulsen alban barimt yumtai gargaad iluu medeellee niited taraana uu. Bid ulsuud ch bolson eruul huns baga bagaar ni heregleed ter ayultai hortoi zuiliig ni tarihgui baival yasiin be? Eruul mongol hun ireeduid ene uls orondoo amidarval sainsan. Tarialanchid uhamsartai handaj zaaval tarih gehgui uneheer unen yum bol ard tumnee bodood tarialaltaasaa tatgalzval boloh u
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • зо (119.40.100.66)
    яг олоод бичсэн схем байна үнэн үнэн
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (202.21.105.22)
    Mergejliin hyanaltiin 2 baitsaagchiin asuudal bishee neg ni tsandeleg chinbat 2iin gar hol yum bna nogoo ni burmaagiin gar hol yum bna
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Ner zaaj Shadar said oyunbaatraar yarga uilduulne gesen
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      mergejliin xyanaltii nbaitsaagchid arga xemjee av gesen zasgiin gazriin xuraldaanii temdeglel garsan n iunen shuu. jijig xumuus ch jijig l baix uim daa
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (202.9.42.4)
    Sharavdorj burmaa 2 luivarchid uheesee hunsnii ayulgui baidal togloom bish!!!!!!!!!!!! Sharavdorj burmaa 2po ta 2nugelee uureh tsag irneee
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.25.124)
    энэ банди Бурмаа гишүүнтэй үе болоо юу? Мянганбаярын будаа тариад мөнгийг нь өсгөж байж том том баадаг болжээ муу нусаак,хамгийн өөдгүй хүн чанаргүй юм үзээгүй эр гэж найзууд нь ярьдаг юм билээ
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • bolor (112.72.12.19)
    Хар амиа бодсон ийм хог шаар болсон адгийн тэнэг хүүхнээс болж жирийн тариаланч олом ард түмэн хохирно гэдэг юутай гачлан бэ.Бурмаа новшийг болдогсон бол алаад хаячихсан
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (150.129.141.208)
    Bvgdiig ny harsan meddeg yum shig hellee. Vneheer vnen baih gej bodloo, mergejliin bvh hvmvvsee shahaj gargaad dandaa hvvgiinhee naiz nariig tavisan ny vnen. Butmaa dahiad tur nitgii vzegdeg burhan miny
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Буримаа (65.49.68.183)
    Бурмааг шүүхэд дууудах ёстой биш үү. Тэнд үнэнг олох ёстой
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.217.230)
    Энэ сагсуу таваариш тариаланг дэмжих сангаас санхүүжилт хусч амташчихаад тэр нь хаагдахаар боож үхэх нь ээ...Бурмаа шударга тууштай байсны буруу юу?!
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      burmaa shudarga gevel nar baruunaas mandana
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      Хүүхдээ дэмжиж хүмүүсийг хохироосон юм биш үү
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (202.9.41.17)
    Ene Jenko pizdaagiin horlol tusaagui gazar baihgui bolloo
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Яаг vнэн, жэнко хvvрийг яах вэ?!
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      unen unen
      2016 оны 05 сарын 27
  • zocin (202.9.42.5)
    end burmaa gej cadhaa meddgui novsiin avgai
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • ХХААЯ (103.242.47.66)
    Энэ яам үнэн сөнөсөн газар блаа, хаа хол 800 км-ын холоос зардал чирэгдэл болгож зорьж очоод махны экспортын талаар асуух гэсэн чинь мэдэх хүн нэг ширхэг ч байхгүй, өдөр 11 цаг болж бхад цайгаа уусны дараа орж ир гээд 3 өрөөгөөр орох гэтэл ийм хариулт аваад хүлээж хүлээж сууж, орсон чинь тэрч мэднэ энэ ч мэднэ гээд би хариулт авч чадаагүй гарж ирсэн, нэг Амаржаргал гэсэн бхаа их ааштай хүүхэн мэдэхгүйгээ нуух гэж баахан загнаж бгаад гаргасан ийм юмнууд дээд шатны байгууллагад ажиллаж татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суухаа больмоор юм. үнэн хог.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Ийм төр засагтай байна даа
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      Unen unen
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (122.201.22.27)
    Ийм хулгайчуудыг шууд эрүү үсгэн шалгах ёстой шдээ!!! Нөгөө сүржин АТГ, ЭЦГ хаа байнаа?????
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    бурмаа дарханд нэр дэвшиж бгаа юмуу
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Гарахгүй шүү дээ
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (150.129.140.31)
    Чи зүгээр л болсон болоогүй хэдэн дуугаа амандаа гоншигоноод явж бай.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Bogsh doloogchoo. Baas amtagdana shu
      2016 оны 05 сарын 27
  • Зочин (202.131.234.182)
    Батгана суусан газар баастай гэгчээр шаравдорж гэгч энэ бааварын хэлснээр хүний оронцог хаа явсан газраа балаг тарьж явах юм. Мэргэжилийн хяналтаас хурдан хөөж зайлуулаачэээ ерөнхий сайдаа
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Baliar yumnuud.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Tsemtsegch (46.165.210.24)
    G.Orgiliin Nogoonii ur kompani ali deer yees gadnii ur oruul irdeg baisan. Eej L.Narantsatsralt huuchin ene yamand ajillaj baigaad bodlogtoigoor akhlah baitsaag bolson. Odoo huu ni muu ur niiluulj baigaad urgamal hamgaalliin bodis oruulj irj bas daraagiin shahaanii ajilaa hiij baigaa. Mash urt udaan tolovlgootei bodlogtoi bohir ajil hiij baigaa humuus. Bi ene yamand ajillaj baihaasaa iim mafi uusej baigaag helj baisan. Mongo huchtei yum aa. Gol humuus ni ed nar shuu. Zorigtoi tsemtseerei. Undesnii yulgui baidal Hunsnii ayulgui baidal mashiheer aldagdaj baina.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Edniih dandaa tenderiin avdag.
      2016 оны 05 сарын 27
    • Зочин
      unen unen
      2016 оны 05 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    47 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    7 цаг 8 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    7 цаг 27 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    7 цаг 37 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    7 цаг 47 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 55 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    21 цаг 17 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    21 цаг 28 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    23 цаг 14 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    23 цаг 17 мин
  • У.Баатар: “Трамвай” төслийн шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, Буянт ухаа-Торгоны зам цогцолбор чиглэлд барина
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    Өчигдөр 14 цаг 44 мин
  • 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
    Өчигдөр 14 цаг 29 мин
  • Намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
    Өчигдөр 13 цаг 53 мин
  • Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК