БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдаан Чингисийн талбайд эхэллээ.
Одоо уралдааны II шатанд шалгарсан анги, байгууллага, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн хамт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зүгээс жагсаалаар орж ирэн заасан байрлалд байраа эзлэн жагсаад байна.
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар, ЗХЖШ-ын дарга, орлогч дарга, газрын дарга нар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага, нийслэлийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн нутгийн, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, Khaan Quest-2016 олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцож байна.