Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг энэ сарын 4-ний өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болжээ. Тээврийн хэрэгслийн хязгаарлалт нь тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амарна. Дараах байршлуудад автомашины хөдөлгөөн хязгаарлана. Үүнд:
-Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел,
-Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/ Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх,
-11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж
-Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд
-Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх
-Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг,
-Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдана.
Сэтгэгдэл (1)