Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг энэ сарын 4-ний өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаах болсонтойгоор холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ.
Тодруулбал замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар Нийслэлийн тээврийн газраас төлөвлөлт хийгдээд байна. Мөн төв гудамжны замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчлэх ба троллейбусны "ХМК-Офицеруудийн ордон", "3.4-р хороолол-БММЗ", "Вокзал-Ботаникийн цэцэрлэг", "Офицеруудын ордон-3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсохоор болжээ.
Сэтгэгдэл (1)