“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн мэдээллэж байгаагаар дэлхийд нэг жилд зам тээврийн ослоор 186 мянга 300 хүүхэд, өдөрт 500 гаруй хүүхэд нас барж байна. Харин манай улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14 мянга 151 хүүхэд өртсөн байна.
Ослын шалтгаан нь хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдахад нөлөөлдөг аж. Тиймээс автомашингүй өдрөөр хүүхдүүдийг зам тээврийн ослоос хамгаалах жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж дээрх арга хэмжээг Замын цагдаагийн газраас зохион байгуулахаар болжээ.