Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" I, II одонгоор шагнах тухай зарлиг гаргасан.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар "Алдарт эх" I, II одон хүртсэн 29 эхэд одонг нь гардуулан өгчээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өчигдөр 3100 гаруй эх “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан байна.
Сэтгэгдэл (1)