Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 88.1 хувьтай байна. Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч дахин сунгаж энэ сарын 31-нийг хүртэл хийсэн юм.
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийх аяныг тавдугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгожээ. Улсын хэмжээнд 18-30 насны 624 мянга орчим иргэн байдаг аж. Эдгээр иргэдээс жирэмсэн, эсвэл ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай бол улаанбурханы вакцинд хамруулаагүй юм.