Энэ оны гуравдугаар улирлаас эхлэн аж ахуй нэгж байгууллагын тайлан мэдээ гаалийн мэдүүлэг, цахим тендерийн материалыг зөвхөн цахим гарын үсгээр баталгаажуулан авахаар болсон билээ. Тэгвэл энэхүү цахим гарын үсгийн хэрэглээ хэрэгжиж эхэлсэн байна. Зургаадугаар сарын 1-ээс эхлэн авах НДШ-ийн тайланг цахим гарын үсгээр баталгаажуулахаар болсон юм.
Мөн эхний ээлжид цахим гарын үсгээр Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.
Дашрамд, цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгож байгаа бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст хандан гарын үсгээ авах боломжтой аж.