Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон “Чингис хаан" Гран при тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.
Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор дөрөв дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох юм. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорино.