2015-2016 оны хичээлийн жилийн амралт энэ сарын 7-ны өдрөөс орон даяар эхлэхээр боллоо. Тодруулбал, салбарын яамнаас гаргасан хуваарь ёсоор энэ жилийн хичээлийн жил ирэх сарын 6-нд дуусах юм байна.
Түүнчлэн хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх аж.