Монголчууд тун удахгүй бас нэгэн шинэ төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоохоор болсон байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу ирэх наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номд бүртгүүлэхээр болжээ. Одоогоор орон нутаг болон Улаанбаатар хотод байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчдын дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох аж.