Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалах “Бөхөн”,“Гуем” эко клубийн сурагчид Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өнгөрсөн жил өрнүүлсэн.
Олон нийтийн дэмжлэг хүлээсэн эл үйл ажиллагаа нэлээд ач холбогдолтой тул эко клубийн хүүхдүүд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт хандаж, ‘"Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг улс даяар өрнүүлэх хүсэлт тавьсан юм. Салбарын сайд тэдний хүсэлтийг хүлээн авч иргэдийн тавьсан урхи, хавхыг хураан авах, хор холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сурталчилгаа хийхийг бүх аймгийн Засаг дарга, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад үүрэг болгосон байна.
Нутгийн иргэдийн тавьсан хавханд ховор амьтад, ялангуяа дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс орж хөлгүй болохтохиолдол олширсон нь камерын бичлэгээр нотлогдсоор байсан тул дээрх аяныг саиаачилж, хоёр сарын хугацаанд малчдаас 150 гаруй хавх цуглуулж байсан юм. Малчдаас хавхыг нь аваад оронд нь тогоо, бидон зэрэг ахуйн хэрэглээний бараа өгсөн. Эдгээрийг худалдаж авах зарддыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлж байв.