Японы соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, Соробаны баяр зургаа дах удаагаа зохиогдох гэж байна. Өдөрлөг өнөөдөр ҮЭСТО-д болно. Тэмцээнд Нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн соробанаар хичээллэдэг 4-14 насны 700 орчим суралцагч оролцох юм. Насныхаа ангилалд үндэсний аваргаар шалгарсан суралцагчид ирэх 11-р сарын 11-ний өдөр АНЭУ-ын Дубай хотноо зохиогдох Олон улсын чээж тоолол, сампингийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд оролцох аж.