БНСУ-ын Засгийн газар "цэргүүдээ тамхинаас гаргах компанит ажил эхлүүлжээ. Тодруулбал, ангиараа энэ муу зуршлаас салж чадвал бүгдэд нь чөлөө олгож, тамхинаас гарах хүчин чармайлт хамгийн их гаргасан отрядыг 3360 ам.доллароор урамшуулах аж. ТУс улсын армийнхны 40 хувь нь тамхичин гэсэн судалгаа өнгөрсөн онд гарчээ. БНСУ-ын Батлан хамгаалах яамныхан энэ тоог 30 хувь болгож бууруулахаар төлөвлөсөн байна. Сонирхуулахад, тус улсад баар, ресторан, кафед тамхи татахыг хориглосон хуультай бөгөөд өнгөрсөн онд Парламентын хурлын гишүүд нь энэ хорны үнийг 80 хувиар нэмэхийг зөвшөөрсөн хууль баталжээ.
Сэтгэгдэл (1)