“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10000, 5000, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байгаа юм. Тэмцээний 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүллээ. Тэрбээр 2.18 цагийн амжилт үзүүлж барианд орж ирлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа түрүүллээ.
Энэ өдөр 18.00 цаг хүртэл марафон гүйх замууд болох баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам автомашингүй бүс байна.