09:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт "Соёлын төвийн удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн"-ий нээлт болно. Энэ зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд болон сумдын соёлын төвийн эрхлэгчид, дүүргийн соёлын ордны захирлууд, аймаг нийслэлийн боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 340 гаруй төлөөлөгчид оролцоно.
11:00 цагт Монголын Үндэсний музейд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Мини кино театр” хүлээлгэж өгнө.
11:00 цагт нэгдүгээр эмнэлэгт Монголд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийхэд тусалсан эмч нар цаашдын дараагийн шатны ажлаа ярилцана.
12:00 цагт Монголын Залуучуудын холбооны байрны 209 тоотод улстөрчдийн “Хар Жагсаалт”-ыг зарлана.
12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Хуульгүй төрийн албаныхан иргэдийн нийтийн эзэмшлийн газрыг хүчээр булааж байна" сэдвээр нийтийн эзэмшлийн газраа булаалгасан иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт МҮОНРТ-ийн байранд “Монголын Мэдээ НD” сувгийн албан ёсны нээлт, тус сувгаар “EURO-2016” тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах болсон, MNB.mn цахим хуудас шинэчлэгдсэн талаар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах арга хэмжээ болно.