Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах Яармагийн гүүрний баруун талаар урсах Туул голд нэгэн иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Осолдсон иргэн О 49 настай аж. Түүний цогцсыг нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч ажиллаж, голоос гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ түүнээс гадна архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг ганцааранг нь хараа хяналтгүй голын ойролцоо явуулахгүй байх ёстойг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.