Баян-өлгий аймгийн Алтай сумаас 20 км-т Алтай хавсал гэх шороон замд Зил-130 маркийн А жолоочтой авто машин онхолдож зорчигч 18 настай эмэгтэй Н, 16 настай эмэгтэй Х, 14 настай эмэгтэй Л нарын 3 хүний амь нас нь хохирсон. "Алтайн хавцал" гэх газар тус сумын 1-р багт суух А нь "ЗИЛ-130" автомашинаар айл нүүлгэж явсан нь энэ аж.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 22 км-т Улаан хонхор гэх шороон замд S.Istana маркийн авто машины жолооч Г нь Уаз-220692 маркийн Ч жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 60 настай эрэгтэй Б, 12 настай эмэгтэй А, 54 настай эрэгтэй Ө нарын 3 хүний амь нас нь хохирсон байна. Мөн Төв аймгийн Баянхангай сумын Сэвт худаг гэх газар асфальтан замд T.Prius маркийн авто машины жолооч М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж зорчигч 28 настай эрэгтэй Б нарын 2 хүний амь нас нь хохирчээ. Хөдөө орон нутгийн замд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.