Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 20 км зайд, Тарни багийн “Хуурай шаазгайт” гэдэг газар өчигдөр оройн 20:00 цагийн орчимд ой хээрийн түймэр гарчээ.
Улмаар уг түймрийг унтраахаар аймгийн онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн гурван түймэр гараад байгаагаас Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн нутаг “Хуурай хөндийн эхэн” гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Мөн Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр оройн 22:35 минутад бүрэн унтрааж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ.