Гурван настай хүү муу усны нүхэнд унаж, гэмтжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд орших Москва хорооллын аравдугаар байрны өмнө байрлах муу усны нүхэнд хүү явж байгаад унасан байна.
Энэ талаар иргэдээс өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Хүү тус хорооны оршин суугч байсан аж.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь орхихгүй байхыг анхаарууллаа.