Малчид, иргэдийн анхааралд:
9-11-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, сэрүүснэ.
2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11,12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.